Нийгмийн

Гадаадад байгаа иргэдийн саналын хуудсыг татан авч, энэ сарын 9-ний орой тоолно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлж, Улаанбаатарын цагаар 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөсөн. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яам мэдээлэл хийж, энэ удаагийн сонгуульд хилийн чандад байгаа монголчууд идэвхтэй оролцсоныг онцлов.

2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 9 хүртэл санал өгөх хүсэлтэй гадаад улсад байгаа сонгогчдыг бүртгэжээ. Нийт 7398 иргэн бүртгэж, УБЕГ руу нэрсийг нь хүргүүлжээ. Гэтэл дөрвөн иргэний бүртгэл баталгаажаагүй байна. Тодруулбал, бүртгэлийн зөрчилтэй байжээ. Ингээд эцсийн байдлаар 7394 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Гэвч эдгээр иргэдээс 5618 нь саналаа өгчээ. Энэ нь нийт бүртгүүлсэн иргэдийн 76 хувь болж байгаа юм. Харин 2017 оны сонгуулиар 7209 иргэн бүртгүүлсэн байсан бөгөөд үүнээс 4767 иргэн саналаа өгч, 66.3 хувьтай оролцож байсан билээ.

Хуулийн хугацаандаа буюу зургаадугаар сарын 9-ний орой 22:00 цагт гадаадад байгаа иргэдийн саналын хуудсыг СЕХ-д тоолно. Хугацаандаа багтаан бүх саналыг хуудсыг татаж авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button