Нийгмийн
Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн шүүх хурал хойшиллоо
Хилийн чанадаас халдваргүй ирсэн ч “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирус туссан гэж үзэж буйгаа сошиал орчинд илэрхийлсэн иргэн Д.Мөнхбатыг зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгож байв.
Түүнчлэн тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл анги”-аар яллагдагчаар татагдсан тухай хэлсэн билээ.
Тэгвэл түүний эл хэрэгт Хан-Уул дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Өнөөдөр шүүх хурал болж, Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн хурлыг зургадугаар сарын 04 -ны 16 цаг хүртэл хойшлуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМАРСАЙХАН шадар сайдын ичдэггүйхорлоо нь х�##�двартын улаан бүсэд айх юмгүй нэвтэрч гарч байхад яагаач үгүй байж, бодит байдлыг илчилсэн з�##�уутай тооцоо хийх ёсгүй шүү. УОК болиоч.