УЛС ТӨР

Н.Энхбаярын эзэмших ДӨРВӨН сайдын квотыг төлөөлөхөөр ГОРЬДОГСОД

МАН 100 жилийнхээ ойн дээр уг удам нэгт МАХН-тай эвлэрэхээр болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн эрсдэлээ бүдгэрүүлэх тоглолт хийсэн. Хариуд нь, эрх баригчид Н.Энхбаярт 70/30-ын харьцааг нам, засаг дээрээ амлав. Ингэснээр МАН-ын Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 гэхчлэн МАХН-ын 2200 орчим гишүүн эрх баригч намын төлөөллийн эрхийг шат шатандаа авахаар болсон юм.

Хүлээн зөвшөөрөхөд асар бэрхтэй эл тохироо Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газарт хэрэгжинэ. Хэрвээ МАН-ынхан “хулхидах” зан үйл ашиглаваас Н.Энхбаяр намыг нь татан буулгачих хууль эрх зүйн үндэслэлтэй. Тэр ч утгаараа гарцаагүй хэрэгжүүлэх тохироонд тэд унаад буй.

Эл тохирооны дагуу Н.Энхбаярынхан Засгийн газарт хэрхэн байр сууриа эзлэх вэ. Түүний сайдын суудлын төлөөллийг хэн хэн хэрэгжүүлэх вэ гэх агуулгаар хөшигний арын процесс уншуулъя.

70/30 тооцоолол: Н.Энхбаярт 5.1-5.7 сайдын суудал ногдож байна

Л.Оюун-Эрдэнийн танхим эдүгээ 17 сайдтай. Үүн дээр Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулахаа мэдэгдсэн. Нийт 19 сайдын суудал. Үүнийг Н.Энхбаярын 70/30 харьцаанд хуваавал 5.7 сайдын суудал татан буугдсан МАХН талд ногдох юм.

Одоогийн бүтцээр ч тэр Н.Энхбаяр 5.1 сайдын тоо ногдож байна. Тэгэхээр Н.Энхбаяр дөрвөн сайдын суудал авна гэж тас зөрж буй нь эрх биш “шинжлэх ухааны үндэслэлтэй” болж таарав. Үүн дээр агентлагууд, ТӨХК-иуд, өөрөө НҮБ-д суух тохироо тэргүүтнүүд ч орох юм.

Х.Болорчулуун сайдын суудал авахын тулд Н.Энхбаярыг “налжээ”

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулдахад Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд болох ихээхэн сонирхолтой байв. Гэвч УИХ-аас ердөө дөрвөн гишүүн л Засагт ажиллах учиртай зохицуулалтад түүртэн, “жийгдсэн”. Тэр утгаараа сайд нар сонгогдох үеэр “Ц.Нямдоржийг сайдаар ороод ирсэнд гайхаж байна. Захиж хэлэхэд, төрийн ажилд бага шиг л гай болоорой” гэж ширүүхэн агсарсан.

Тэгвэл эдүгээ өмнө нь жийгдсэн сайдын суудлаа Ц.Даваасүрэнгээр дамжуулан, Н.Энхбаярын квотыг эзэмших замаар олж авахаар лоббидож яваа гэх. МАХН-ынхны хувьд ч тэр, ХХААХҮЯ-ыг авах ихээхэн сонирхолтой буйгаа удаа дараа илэрхийлжээ. Мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбараас гадна Засгийн газрын харьяа мөнгөний уурхай болсон олон сан тус яаманд хамаардаг. Энэ утгаараа тус яамыг авах нь МАХН-ынханд ашигтай хувилбар юм.

Эрчим хүчний яамыг МАН талаас Н.Энхбаярт өгөхийг “зөвшөөрчээ”

Эрчим хүчний яам бол энэ чиглэлийн ТӨХК-иуд, зохицуулах ба хэрэгжүүлэх чиг үүрэгтэй олон агентлаг бүхий аймгууд дээр салбарладаг том бүтэц. Хэзээнээсээ юмны сайныг сорчилж харж ирсэн Н.Энхбаяр эл яамыг авах саналаа МАН-д тавьсан нь тодорхой болсон. Хөшигний ард МАН-ынхан эл саналыг нь зөвшөөрсөн гэх агуулга яригдаж буй. Мөн л энэ яаман дээр Ц.Даваасүрэн тэргүүтэй эрхмүүдийн ашиг сонирхол асар өндөр.

Нөгөө талд мэргэжлийн хүрээний хүнээр удирдуулж, олон төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж эл яамыг улс төрийн тохироонд хувийн өмч мэтээр тавиад туучих нь зөв үү. Хүйтэн сэрүүний улирлын бэлтгэлийг хангах үеэр улс орныхоо стратегийн салбарын удирдлагыг солих нь буруу гэх хандлага ихээхэн буй юм.

Б.Тулга БОАЖЯ-ыг голж, МАН-ынхан түүнийг Шадар сайдад тэнцэхгүй гэжээ

Анзаарч харвал, Н.Энхбаярын улстөрд оруулахыг хүүгээсээ илүү хүсэж, чухалчилж, дүрчлэн бэлтгэж буй нь хүн нь Б.Тулга. МАН-ын томчуудтай тэр түүнийг эн зэрэгцүүлэн талбай дээр хамт алхуулж, хамаг чухал агуулгуудаа түүгээр хэлүүлсэн. Тэрбээр өөрөө НҮБ явж, Б.Тулгыг Шадар сайд болгох саналыг бүр хавар эрт тавьсан байдаг. Гэвч МАН-ынхан Б.Тулгыг Шадар сайдын суудалд хэт “жулдана” гэж голжээ.

Түүнд БОАЖЯ-ыг санал болгосон гэх. Гэвч МАХН зүгээс эл яамыг ашиг тус багатай гэж үзжээ. Тохироонд хүрээд авлаа гэхэд Б.Тулгад өгөхгүй гэх хувилбар яригдаж байна.

Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шаравдорж , Ж.Оюунбаатар тэргүүтнүүд сайдын суудал горилно

Н.Энхбаярыг хэдэн жил дагаж давхисан тэмцэгч байрын улс дунд сайдын суудалд яг сайхан тэнцчихээр хүн ховор. Ном эрдмийн мөр хөөсөн хэсэг бусаг ахмад байх ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөөр бус. Нэг ёсондоо Н.Энхбаярын эзэмших багадаа дөрвөн сайдын суудлыг түүнтэй ойр явдаг МАН угшилтай эрхмүүд ч хуваалцах боломжтой гэсэн үг. Эдгээрт Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шаравдорж, Ж.Оюунбаатар нарыг оруулан нэрлэж болно.

МАХН-ын зүгээс дээр бичсэн Шадар сайд, ХХААХҮЯ, Эрчим хүчний яаман дээр Зам, тээврийн хөгжлийн яамыг авах санал тавьсан. Эл гурван чухал яамны нэгийг МАН-аас БОАЖЯ-аар солих санал тавиад буй. Маш тодорхой логик нь, эрх баригчид шинээр байгуулах хоёр яаманд Н.Энхбаярын хүмүүсийг хүргэхгүй. Тэгэхээр сул сайдтай, эдийн засгийн онцын үр өгөөжгүй яамдыг Н.Энхбаярт санал болгох хувилбар л илүү бодитой тусах юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өнөөдөр яамдыг халаасны чихэр аятай үзэж, “Үүнийг өгөхгүй, тэрийг ав” гэхчлэн суугаа нь улс төрийн намууд хийгээд засаг төрийн эмгэнэл юм. Сонгодог парламентын жишигт ойртох тусам Засгийн газрын эрх хэмжээ томорч, Үндсэн хуулин дахь нөлөөлөл нь чангарах учиртай. Эл замаар явцгаая гэж эл орилж буй ч үнэндээ хөшигний ард яамдын үнэлэмж, сайд нарын томилгоо нь ийм бохир хэвээр байгаа юм. Намын дарга, УИХ-ын гишүүн, спикер, Засгийн газрын тэргүүн, Улсын Ерөнхийлөгч хийж явсан Н.Энхбаяр өнөөдөр зүгээр л өөрийгөө дагасан хэдэн хүмүүстээ албан тушаал олж өгөхөөр улайрч яваа жижиг хүн төдий. Чухамдаа улс төрч гэдэг том агуулгын цаана ийм л амин хувийн хэрэгцээ нуугдаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-07 08:35

Юу вэ бурхан минь. Тэр Улаан, Тэрбишдагва маваг гэсэн домог болсон юу ч хийдэггүй улс орныг унагаж дууссан урваачин шарваачин юмнууд одоо больж үз. Тэр 10%-ийн Даваасүрэн ч гэсэн ичиж амьдраасай.

Зочин
Зочин
2021-06-08 07:40
Reply to  Зочин

Udval said boloh heregtei
Odoogiin said arai jul yum aa

Зочин
Зочин
2021-06-07 09:32

Энхбаяр ф�####� үхэж д�##�д орох болтугай.Яасан төрөөр тоглож дуу�####�ггүй хулгайч вэ

Ард иргэд
Ард иргэд
2021-06-07 09:53

Эд нар төрийн �##�бан туша�##�ыг лангуун дээр зарах төлөвлөгөө боловсоруулж зарж байсан одоо яамаар нь зарж хоорондоо арилждаг боллоо энэ намуудыг татан буулгаж сонгуулийг 23 онд явуул нь хооронд шинэ намуудыг бүртгэлжүүлж дүрэм журмыг нь хуульчил гүйцээ

Үнэн
Үнэн
2021-06-07 10:14

Б.Тулгын ах Б.Хуяг гэгч хулгайч Н.Энхбаярын дүү Н.Энхтуяатай хамт Сингапурт орогнож байгаа. Тэд Н.Энхбаярын Өргөө зочид буудлын луйврын хэрэгт холбогдон хууль шүүхээс зугтсан. Энхбаяр тэдний хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар оруулж ирэхээр хүлээж байгаа. Ийм л хам хэрэгтэнгүүд төрийн сайдын aлбыг авна авахгүй гэж голж шилж таамшaaлж байгаа Монголын нийгэм бол харанхуй бохир нийгэм юм. Тэд зүй нь бол шоронд байх ёстой.

Зочин
Зочин
2021-06-07 11:00

Herev U.Hurelsuh garahgui bol N.Enkhbayr " MAN -nd "
Hergui bolj hen ch toohgui bolj ad uzeh metiin yum
garch medeh yum ! Yamar ch namgui ene odoo yu ve?
Gesen handlagaar handah tsag tun oirhon bolj baina !

эргүү
эргүү
2021-06-07 11:13

Энхбаярт ийм олон ёайдын сууд�##� өгч байдаг МАН гэж эргүү газар

Болорчулуун л биш шүү
Болорчулуун л биш шүү
2021-06-07 11:28

Болорчулуун �######�аач эээ

Zochin
Zochin
2021-06-07 12:17

Ee hugshchuul odoo ach nataa haraad setgel taivan bail daa

Зочин
Зочин
2021-06-07 12:37

Болорчулуун гурилын үйлдвэртэй тул ХХААХҮЯ хуулиараа болохгүй. Ашиг сонирхлын зөрчил үүснэ.

одоо үе
одоо үе
2021-06-07 13:01

Худ�##� мэдээ байхаа

Зочин
Зочин
2021-06-07 13:29

аял�##� жуулчл�##�ын яамыг татан буулгав�##� яасан юм бэ. 2 жилдээ жуулчин авахгүй байж яам нэртэйгээр зүгээр ц�##�ин аваад суугаад байх юм. бас нисэх байна. хүн тэжээхээ болимоор юм.

Бат
Бат
2021-06-07 13:47

10 хувийн Даваасүрэн бас сайдын сууд�##�д санаархсан шааж байна шүү. Мөн их шун�##�тай баагий даа.

Бээгий
Бээгий
2021-06-07 14:14

Байг�##�ь орчны яамыг ч Л.Гансүх сайдаас хойших сайдууд тамын яам болгосондоо???? Барсболдын унагаасныг Эрдэнэбаатар, Шийлэгдамбын шавхайг Гансүх цэвэрлэсэн санагдах юм. Одоо ч тэгээд юм асуухаар мөрөө хавчдаг сайдаасаа илүү эрх мэдэлтэй мэргэжилтэнтэй болсондоо.

Батсайхан
Батсайхан
2021-06-07 15:37

За уучлаарай энэ Тэрбишдавга өвөө одоо болио 67 нас хүрчихээд урд нь хичнээн жил гишүүн сайд хийлээ юу ч хийгээгүй одоо зүгээр л номоо уншаад тэр уулын мухрын тансаг байшиндаа л нохойтойгоо сууж бай. Битгий дахин төр лүү ас.

ZOCHIN
ZOCHIN
2021-06-07 15:58

Shine doloo honogiin mend . Leningradad ta 2 yumaa sain yariltsaj avsan baih aa. Duud ni 1 , 2 asuult baina aa. Bi attestat aa endees avaad yavmaar baina. Eej endees minii surguuliig humuustei yarij bga ochood eej hund uzuuleh yumgui baival hetsuu sanagdaad bainaa. End baigaa deeree avah bolomjtoi yu? Bas Moscowd tugssun attestat gej oilgoson zuv uu ?

ҮНЭН
ҮНЭН
2021-06-07 17:51

ЭНХБАЯР МОНГОЛЫН ГАЙ БОЛЖЭЭ

Махн
Махн
2021-06-07 21:10

Энхбаяр чи шорондоо баыв�##� таарсан новш юм даа чамд ард түмэн итгэж эхэлж байсан юм

Зочин
Зочин
2021-06-07 21:21

ойлголоооо

Зочин
Зочин
2021-06-07 21:23

Тийм энд гэсэн үг. ойлгов. хичээе

Тунгаа
Тунгаа
2021-06-07 22:10

10 % н даваасүрэн �######�аач тэр гомо хадам дүү отгоогоо найрамд�##�аас аваад �######� найрамдлыг ийм болгосон газрыг нь зарж идсэн хүн чинь отгонбат

Mergejiliin ZG g evdchihvel yostoi utgagui yum bolno shuu
Mergejiliin ZG g evdchihvel yostoi utgagui yum bolno shuu
2021-06-07 22:38

Zochin

харамсалтай
харамсалтай
2021-06-08 09:47

ХАЙРАН төр минь луйварчдын гарт оржээ. ТӨРИЙГ МАН, МАХН гутааж байна.

zochin
zochin
2021-06-08 11:06

Bolorchuluun doloon uuliin tsaaguur dald or

Зочин
Зочин
2021-06-09 21:17

Энэ Энхбаяр Баба Ягатай гэрлэвэл таарна.

АРД
АРД
2021-06-10 14:55

ЭНЭ ХӨГШИН ЗӨНӨГҮҮД, НАМ ДАМЖСАН АСМАНУУД АЛБАН ТУШААЛ ДАГАЖ МӨНГӨ ХАЙЖ ЯВДАГ ТЭРБИШДАГВА, ШАРАВДОРЖ, ДАВААСҮРЭН, ОЮУБААТАР НАР ЮУ ВЭ. ХАРИН ЭНЭ 2 ЗАЛУУГ АЛБАН ТУШААЛД ТАВИХ ЁСТОЙ. ДАВААСҮРЭН ЭРГҮҮ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БОЛНО, НАМ ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ЭРГҮҮТЭЭД ЯВНА. ОДООГИЙН ЭРЧИМ ХҮЧНМЙ САЙ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТАА АЖЛАА МЭДДЭГ, МЭРГЭЖЛИЙН, МЭРГЭШСЭН ГЭДГЭЭРЭЭ НЭГД БИЧИГДДЭГ. БАС АЖЛАА Ч САЙ МЭДДЭГ, САЙН Ч ХИЙЖ БАЙГАА ЭНЭ ЭРГҮҮҮ ШУНАЛУУДААР САЛБАРАА ГАРГУУНД НЬ ГАРГАМААРГҮЙ БАЙНА.

Зочин
Зочин
2021-06-10 17:48

МАН, засгийн газар тохироондоо хүрч л таарна. Шинэ Ерөнхийлөгч дэмжих байх, тохироо бол тохироо гэдгийг. Шадар сайд Энхбаяр өөрөө биш бол Оюунбаатар, ЗГ ХЭГ-ын дарга бөгөөд сайд Тулга, эрчим хүчний сайд ... ? Даваасүрэн, Болорчулун, Тэрбишдагва, Улаан, шаравдорж лавтайяа биш өөр хэн нэгэн, байг�##� орчин юмуу соёл, хөдөө аж ахуйн сайдын �##�ь нэгэнд Лувсанжамъян гэсэн шоо бууж байна.

Зочин
Зочин
2021-06-14 11:05

Удв�##� сайд эрүүл мэндийг толгойлж чадна. Тэр жил Удв�##� сайд байснаас хойш Эрүүл мэндийн яам сайдгүй шахам, элдэв ш�##�дар булдрууд сууд�##�д з�##�арсаар өдийг хүргэв. Одоо сайд шиг сайдтай болох цаг ирсэн байна.

Хоньчин Дорж
Хоньчин Дорж
2021-06-16 13:37

Н.Энхбаяр ураа!

Холбоотой мэдээ

Back to top button