ДЭЭД ШҮҮХ: ҮХЦ-ийн нэг гишүүнд томилох асуудлыг хэлэлцэнэ
Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг энэ сарын 4-ний өдрийн 11.00 цаг хүртэл хүлээж авсан. Дээрх хугацаанд Д.Зүмбэрэллхам, П.Одгэрэл, Д.Сүнжид, Ж.Эрхэсхулан нарын дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн юм.
Тиймээс өнөөдөр /2021.06.07/ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудал болон “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг тус, тус хэлэлцэнэ.
Д.Зүмбэрэллхам. ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүний хувьд гуравдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн ч нэрээ татаж байсан удаатай.
П.Одгэрэл. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Байротын их сургуульд магистр, МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Д.Сүнжид. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг герман хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд магистр, ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүний хувьд Хүний эрхийн Үндэсний комиссийн гишүүн юм.
Ж.Эрхэсхулан. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.