НИЙГЭМ

Задлан шинжилгээ: Талийгаачийг вакцинаас бус тархины цус харвалтаас болж амиа алдсан гэж дүгнэжээ

Чингэлтэй дүүрэгт оршин суудаг, нэг сартай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээд маргааш нь нас барсан тухай өнгөрөгч тавдугаар сарын 11-нд талийгаачийн охин мэдээлсэн. Харин нас барсан шалтгаан нь хавсарсан, суурь өвчлөлтэй холбоотой юу, эсвэл вакцин хийлгэснээс болов уу гэдэг нь тодорхойгүй байсан юм.

ЭМЯ-ны зүгээс Шүүх шинжилгээний үндэсний төв талийгчийн нас барсан шалтгааныг албан ёсоор тогтоож мэдэгдэнэ, үүний дараа албан ёсны тайлбар өгнө хэмээгээд байсан.

Тэгвэл талийгчийн биед задлан хийж, дүгнэлт гарчээ. Талийгаачийн охин Ш.Нандуламын хэлснээр талийгаачийн үхлийн шалтгаан "Тархины аалзавчийн дорх цус харвалт” гэж гарсныг хэлэв. Энэ нь тархины аалзан хальсны (торлог бүрхэвч) дорх хөндийд цус нэвтрэн орсонтой холбоотой үүсдэг аж. Талийгаачийн ар гэрийн зүгээс шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Цус бөгнөрхөд судас бөглөрхөд харвана

Холбоотой мэдээ

Back to top button