Нийгмийн
		
	
	
Шагналын “хур буусан” өдрүүдэд монгол дээлний үйлдвэрлэлүүд ашигтай ажиллажээ

Коронавирустэй холбоотойгоор хоёр жил орчим олгоогүй байсан одон, тэмдэг, шагналууд овоорсон байжээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн арваад хоног тасралтгүй одон медаль гардуулж буй. Тэдний ихэнх нь одон гардаж авах ээжүүд байв.
- Ерөнхийлөгч энэ сарын 1-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358,
- 2-нд Баянгол дүүргийн 649,
- 3-нд Баянзүрх дүүргийн 971,
- 4-нд Хан-Уул дүүргийн 566, Багануур дүүргийн 80 ээж, Багахангай дүүргийн 20 ээжид “Эхийн алдар” одон гардуулаад байна.
Тэгвэл одонгоо гардаж авахаар ирсэн ээжүүд өөртөө болон гэр бүлдээ, хүүхдүүддээ зориулж монгол дээл хувцас худалдан авсан нь оёдлын салбарынхны захиалгыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ маш сайн дэмжсэн аж.
Өөрөөр хэлбэл одон гардуулсан дээрх өдрүүдэд монгол дээл хувцас үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрүүдийн ашиг орлого өссөн аж.Түүнчлэн цэцэгний худалдаа ашигтай ажиллажээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.