Нийгмийн

Хөл хориог сулруулснаас хойш зөрчлийн хэрэг 72 хувиар өсчээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосноос улсын хэмжээнд зөрчлийн хэрэг тодорхой хувиар буурсан  байсан бол тавдугаар сард хөл хориог сулруулсантай холбоотойгоор зөрчлийн хэргийн гаралт өсжээ. Тодруулбал, тавдугаар сард 189898 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх дөрөвдүгээр сартай харьцуулахад 72 хувиар өссөн байна. Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр авч үзвэл 73 хувь нь нийслэлд үйлдэгдэж өмнөх сараас 35 хувиар, орон нутагт өмнөх сараас 3.2 дахин их зөрчлийн хэрэг бүртгэгджээ.

Нийт зөрчлийн хэргийн 99.1 хувийг цагдаагийн байгууллага, 0.2 хувийг мэргэжлийн хяналт, 0.1 хувийг онцгой байдал, 0.6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 139727 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 28 хувиар, 231 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 38 хувиар тус тус өссөн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.2 хувь нь эрэгтэй, 19.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 39.8 хувь нь 26-35 насны хүмүүс байна.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 443 сая 681 мянган төгрөгийн хохирол учирч, 96.8 хувь нь нөхөн төлөгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button