Нийгмийн

ТАНИЛЦ: Олон улсын олимпиадаас медаль хүртэж, багаараа гуравдугаар байр эзэлсэн сурагчид

ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиад өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 19-22-ны хооронд цахимаар зохион байгуулагдсан юм. Тус олимпиадад 28 улсын 34 хотоос 280 орчим сурагч оролцжээ. Манай улсаас “Орчлон”, 1-р дунд сургуулийн сурагчид хими, физик, математик, мэдээлэл зүйн төрөлд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртэж, өчигдөр шагналаа гардан авчээ. Тодруулбал,

  • “Орчлон” сургуулийн 11А ангийн сурагч О.Тэмүжин мөнгөн медаль,
  • 12А ангийн сурагч О.Ундрал хүрэл медаль,
  • 10Д ангийн сурагч Л.Оргилболд хүрэл медаль,
  • Нийслэлийн 1-р дунд сургуулийн 11Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал хүрэл медаль хүртжээ.

Манай улсын хувьд жил бүр зургаан сурагчийг олон улсын олимпиадад бэлтгэдэг байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их сургуулийн багш нар шигшээ багийн сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж ирсэн. Энэ удаагийн олимпиадад манай улсын баг багаараа гуравдугаар байр эзэлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button