Нийгмийн

ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Засгийн газар хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гарсан дөрвөн шийдвэрийг хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяаг танилцууллаа.

  • Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт хамруулдаг байх үндэсний хөтөлбөртэй болох чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгчээ.

УЧИР НЬ: Манай улсын хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар ордог байна. 2010 оны байдлаар хорт хавдарын 4466 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо 2020 онд энэ тоо 6702 болж нэмэгджээ. Иймд дээрх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгчээ.

  •  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх багц бодлогыг, үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгчээ.

ДЭЛГЭРҮҮЛБЭЛ:  Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах боломжоор хангаж өгч, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, засгийн газарт танилцуулахыг үүрэгджээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 111 дүгээр зүйлд заасанчлан 25 ба түүнээс дээш ажилчинтай албан байгууллагууд заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон одой иргэнийг ажиллуулах заалт байдаг. Энэ заалтыг биелүүлээгүй бол тухайн ААН, байгууллага төлбөр хураамж төлдөг. Энэ заалтыг биелүүлэхийг хувийн хэвшлүүдэд уриалж Ерөнхий сайдын ажлын албанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс орон тооны бус зөвлөхөөр томилохоор болжээ. Тодруулбал, Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Чулуундаваагийн Ундрах баярыг томилохоор болсон байна.

Мөн Улаанбаатар, Дархан-Уул, Архангай, Ховд, Дорнод, Дундговь, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг энэ жил барьж дуусган, ирэх жилээс үйл ажиллагааг нь эхлүүлэх чиглэлийг холбогдох сайд нарт өгчээ. Үүнд шаардлагатай төсөв мөнгийг шийдвэрлэж өгөх чиглэлийг Сангийн яаманд өгсөн байна.

  • Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэхийг үүрэг болгожээ.

ҮҮНД: Түгжрэлийг бууруулах үүднээс зарим уулзваруудад нүхэн гарц хийж, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон байна.

Мөн Гандан орчмыг Соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх чиглэлээр санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Соёлын сайдад үүрэгдлээ.

  • Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг 3 их наяд болгож нэмэгдүүлэх  чиглэлийг өгчээ.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button