Нийгмийн

ХОГИЙН ЦЭГЭЭС: “Нэр дэвшигчдийг мэдэхгүй, огт танихгүй нэг хүний нэрийг дугуйлсан”

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж буй юм. Бид Ерөнхийлөгчийн сонгууль болж буйтай холбогдуулан Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж, амьдарч буй иргэдээс сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцсан эсэхийг, саналаа өгсөн эсэхийг тодрууллаа. Биднийг очиход Цагаан давааны хогийн цэг дээр 20 гаруй иргэн байсан юм.

Иргэн: Саналаа өгөөгүй байна. Ер нь өгөөд ч яадаг юм. Тэгснээс талхныхаа мөнгийг олоод явж байсан нь дээр.


Иргэн: Бичиг баримтгүй юм чинь яаж сонгуульд саналаа өгөх юм. Сонгууль бүрээр л та нарыг бүгдийг чинь бичиг баримттай болгоно гээд явдаг. Биелдэггүй. Ингээд худлаа яриад байхаар бид яаж сонгуулиа өгөх билээ. Би ч яахав хогийн машины жолооч. Бичиг баримттай. Гэхдээ хөдөө орон нутгийн харьяалалтай. Ер нь сонгуульд саналаа өгөөд ч яадаг юм. Хэн нь ч гарсан ялгаагүй, идэх юм чинь. Мөрийн хөтөлбөртэй нь танилцаад ч яах билээ. Худлаа ярьсан, худлаа юм бичсэн цаас энд зөндөө л байна. Тэдний хэлсэн, ярьсан зүйл биелсэн нь хаана байгаа юм.


Иргэн: Сонгуульд саналаа өгч амжаагүй ээ. Оройхон очиж өгье гэж бодож байна. Хэн, хэн нэр дэвшиж байгааг ер нь бол мэдэж байгаа.


Иргэн: Сонгуульд саналаа өгч амжаагүй ээ. Одоо явж өгнө. Ер нь бол нэр дэвшигчдийн танилцах материал ирдэггүй. Хогийн цэгийн хойно байгаа айлууд ямар ч тоггүй, мэдээлэлгүй байгаа. Ямар сайндаа радиогоор дуу сонсоод сууж байхав.


Иргэн: Саналаа өглөө өгсөн. Мөрийн хөтөлбөртэй нь танилцаагүй. Ямар, ямар хүн нэр дэвшиж байгааг барагцаалж байгаа.


Иргэн: Саналаа өгсөн. Хэн, хэн гэдэг хүн нэр дэвшиж байгааг мэдэхгүй. Огт танихгүй, нэг хүний нэрийг дугуйлсан.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button