НийгмийнЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | Сүхбаатарын Бадрал: Түүхийн ном, судар бол миний бүтээлийн мөнхийн сэдэв

Инээж л байвал миний имиж!

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа Доктор, дэд профессор, зураач, уран барималч С.Бадралыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

Түүний нэрлэсэн номууд

  • “Алтан гэрэл” судар
  • “Шижир алтан” судар
  • “Алтан товч” судар
  • “9 зоосны мэргэний судар”
  • “Хөх судар”
  • “Судрын чуулган”

-МУЗЕЙ, НОМЫН САН БАЙГУУЛНА-

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Амьдралд минь нөлөөлсөн олон ном бий. Тэдгээр ном бүтээлээс онцолъё.

Миний хамгийн түрүүнд онцлох ном бол судрын хаан “Алтан гэрэл”. Өөрийн олж цуглуулснаасаа хүүхдүүддээ, найз нөхдөдөө, ээждээ, хадамдаа өгдөг юм. Энэ судрыг кирилл дээр ч болон монгол бичгээр уншиж байсан. Уншсанаас дараа ер нь ном бичих хэрэг байна уу? Үүнээс өөр ном байна уу гэж бодогддог. Тийм гайхамшигтай ид шидийн увдистай. Мөнхийн харанхуйг гийгүүлж, бурхан багшийн зүүдээр бичигдсэн судар. Үр хүүхэдтэй хүн бүхэн л шүтдэг байх.

Мөн би “Шижир алтан” судрыг онцолмоор байна. Энэ судрыг шүтэж, уншиж чадсан хүний амьдрал дээшлэн дэвждэг. Би ном дэвтрийнхээ завсарт хүртэл хадгалдаг. Ер нь судар ном цуглуулж, өдөр, шөнөгүй уншаад байхаар лам шиг л болчихдог юм байна. Энэ “9 зоосны мэргэний судар” гэхэд миний амьдралд дандаа л мөнгө оруулж ирдэг. Мөн “Алтан товч” судрыг онцолмоор байна. Эдгээр ном бүтээлүүд бол миний уран бүтээлийн сэдэв.

Миний нэрлэх дараагийн ном бол “Хөх судар”. Надад шинэ хэвлэл нь байгаа.  Гурван боть номыг нэг ном болгоод, арьсаар хавтаслуулсан. Манай сургуулийн багш арьсан урлаач Р.Ариунболдоор ингэж хавтаслуулдаг юм. Энэ ном бол гайхалтай. Уншаад чухал, чухал хэсгүүдийг нь ард нь тэмдэглэчихсэн байна.

Мөн миний нэрлэх дараагийн ном бол “Судрын чуулган”. Энэ номонд өвөг дээдсийн түүх, дайн тулааны түүхийг бичсэн байдаг. Эдгээр ном бүтээлүүд өнөөдөр биднийг итгэлтэй, урам зоригтой, төр улстай, тусгаар тогтнолтой байхад тулгуур болж буй. Тэгэхээр монголчуудын урлагаасаа илүү түүх нь агуу гэсэн үг. Урлаг гайхамшигтай л даа. Гэхдээ урлагаасаа түүх нь илүү. Үүнийг би өөрийн яс махандаа шингэтэл ойлгосон. Тиймдээ ч би түүхийнхээ судар номыг дээдэлдэг. Ном бол хүний оюун санааг дамжуулагч шидтэн юм.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн уг номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-“Судрын чуулган”-ыг бол 1992 оны үед, “Алтан товч” судрыг кирилл дээр 1980 оны сүүлчээр, “Хөх судар”-ыг бол монгол бичгээр 1980 оны сүүлчээр уншиж байсан. Одоо надад сүүд хэвлэгдсэн эх нь байгаа. Харин “Алтан гэрэл” судрыг би Дүрслэх урлагийн сургуульд орсноосоо хойш монгол бичигтэй танилцаад уншиж байлаа.

ОХУ-д сурч байхдаа эх оронч үндэсний үзлээрээ омогшиж, улс орныхоо хувь заяаг зүүдэлж шаналдаг байлаа шүү дээ. Оросууд хүртэл үндэсний үзлээр жигүүрлэгдсэн цаг мөч байлаа. Би чинь тэр үед кирилл бичигтэй сониноосоо ичээд,  нууж уншина. Оросууд харчих юм бол манай бичиг байна шдэ гэж дооглоно. Ер нь бол тэр он жилүүд монгол бичгээ сайн сурах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгуулсан.

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Дээр хэлсэнчлэн эдгээр ном, судар бол миний бүтээлийн мөнхийн сэдэв. Би чинь түүхийн, аж байдлын сэдэвтэй, багадаа үзэж харсан амьдралаа зурж байдаг хүн. Мөн баримал бүтээлдээ ч түүхээ шингээж хийдэг. Тиймдээ ч хичээлийн сургалт хөтөлбөртөө аль болох оруулж, оюутнуудынхаа бүтээлийг түүхтэй нь холбож өгч, ямарваа нэгэн байдлаар шингээхийг хичээдэг.

Ер нь бол судар ном миний амьдралд их тус болсон. Амьдралыг минь өргөсөн. Тиймдээ ч би хуучны ном бүтээлдээ зориулан музей, номын сан байгуулъя гэж бодож байгаа. Миний номын санд баримжаагаар орчин үеийн хэвлэлийн 3000 гаруй ном байна. Харин 10000 гаруй судар ном байна.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Эш татаж яривал зөндөө л юм байна. “Судрын чуулган”-д л гэхэд “Өнгөрснөө мартах юм бол ойд төөрсөн сармагчинтай адил” гэж үг бий. Эдгээр номууд бол тэр чигээрээ эшлэл, шинэ санаа шүү дээ.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Зохиолч яруу Г.Аюурзаныг уримаар байна. Аюурзанын орчуулж гаргасан ном бүтээлийг уншиж, ухаарч, гэгээрч явлаа. Номын тухай сайхан зүйл ярих байх.


ӨМНӨХ КОНТЕНТ

Энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-12 09:43

Цуглуулгатай хүн юмаа

Зочин
Зочин
2021-06-12 09:44

Танай энэ буланд дуртай. Гоё, гоё хүмүүсийг уулзуулдаг шүү

Мө.Батбаяр
Мө.Батбаяр
2021-06-12 10:03

Энэ хүнийг шүтэж явдаг даа.

Өвгөн
Өвгөн
2021-06-16 12:10

Жоохон биеэндээ бмааргүй их зантай. Хүн ялгаж харьцана. Худлаа инээж бгад хүнээс юм с�##�гана шүү..наад чөтгөр чинь..Эртнии юм цуглуулдаг айлд чөтгөр шүгэлдэг гж бгам..Уг хүн нь яахав их бүтээлч хүн юм бна. Тэгэхдээ их хөдөөсөг мөртөө хотынхон шг хүн чанаргүй нөхөр санагддаг юм..

Холбоотой мэдээ

Back to top button