НИЙГЭМ

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн хэлбэрт бус агуулгад анхааръя

Монголчууд бид коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээс авч байгаа. Нэгдсэн журмаар өгдөг энэхүү мэдээллийн цаг сүүлийн үед нэг л биш ээ. Анхандаа Д.Нямхүү, А.Амбасэлмаа, Я.Буянжаргал, Д.Нарангэрэл зэрэг эрүүл мэндийн салбарын “акул”-уудаас авхуулаад яг мэргэжлийн хүмүүс нь оролцоод, иргэдэд хэрэгтэй зөвлөгөө өгдөг байв. Тухайн үед хэдэн халдвар илэрснээс гадна үүссэн нөхцөл байдалтай уялдуулан иргэдэд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгдөг байсан юм л даа.

Гэтэл сүүлийн үед ЭМЯ мэдээлэл өгөхдөө агуулгад нь бус хэлбэрт нь хэтэрхий анхаараад байх шиг. Одоо өдөрт хэдэн хүн халдвар авсан, нас барсан нэг их чухал биш болсон. Харин коронавирусийн халдвар, вакцинжуулалт, цар тахалтай холбоотой мэргэжлийн зөвлөгөө, цаг үеийн эргэлзээтэй асуудалд голч тайлбар өгөх юу юунаас илүү чухал. А.Амбасэлмаа, Я.Буянжаргал зэрэг мэргэжлийн хүмүүсийг яриулахаа больж, одоо сэтгүүлч мэргэжилтэй эрхмээр хамаг мэдээллээ дамжуулан хүргэж буй. Асуудлын гол нь Б.Ууганбаяр сэтгүүлчид байгаа юм биш. Харин түүний оронд мэргэжлийн хүн мэдээлэл өгөөд, хажуугаар нь нэмэлт зөвлөгөө, заавар, тайлбар өгөөд явбал иргэд бидэнд хэрэгтэй, тустай.

Тэдэн хүн нас барлаа, халдвар авлаа гэдгээс өөр олигтой мэдээлэл, дөмөгхөн зөвлөгөө өгөхөө больчихсон гэж шүүмжлүүлж буй ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээ одоо бүр утгаа алдлаа. Д.Дагвадорж аварга хүртэл “Аса станц”-аа “асаачихсан”, 10 хоног ярилцлага хийх юм гэнэ. Монголын сэтгүүл зүй, ЭМЯ гэдэг бүхэл бүтэн хоёр салбар түүгээр хөтлүүлтлээ мэргэжлийн боловсон хүчингүй болчихсон хэрэг үү. Мэргэжлийн сэтгүүлч, яг салбарынх нь хүн ЭМЯ-ны мэдээллийн цагийг хөтлөөд, албаны хүмүүсээс ярилцлага авбал хэчнээн том агуулгаар нь хараад, иргэдэд хэрэгтэй мэдээлэл өгөх нь тодорхой.

Д.Дагвадорж цаасан дээр хэдэн асуулт бэлдээд, түүнийхээ дагуу дуржигнатал нь асуугаад яриулахаар ямар үр дүнтэй байх нь ойлгомжтой.

Коронавирусийн халдварыг хүртэл энтертаймент шоу болгохоосоо ичих хэрэгтэй. Шоудаж, зугаа цэнгэл хөөх зүйл цар тахал биш шүү. Үнэндээ ЭМЯ-ны мэдээллийн цаг хэчнээн догь тайзтай, ямар супер од нь ирээд хөтлөх иргэдэд чухал биш. Тэглээ гээд халдвар намжихгүй, иргэдийн хандлага өөрчлөгдөхгүй. Мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын үг одоо л иргэдэд ус агаар мэт хэрэгтэй байна.

Иргэдэд цаг үеийн мэдрэмжтэй мэдээлэл, өргөн агуулгатай зөвлөгөө чухал. Тиймээс ЭМЯ 11.00 цагийн мэдээллийнхээ хэлбэрт бус агуулгад нь анхаарахыг уриалъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Hi ah. Margaash bichihgui,5dahi er ni demii sanagdaad bdg yum. 5-7 hurtel saihan uuruu taivan bai.unuudur 1,2 chuhal yum bichchihuu? Tanias olon yum shaltgaalj bn. Bichig barimtiig 26 naas umnu Avchih yum bol , bi daraagiin bairnii munguu tuluhguigeer mongold ochood shangrila giin bassiend yavj, uur yum uzie, surya. Bas elinad erhten helmeer baina hunee olooroi gej. Nuguu zeel tuldug gej tanid uchirlaj bsn shude. Davhar bas elinad sanaa zovood oo.eej 2,3 yum helj bsn.1 ni lav end bolohgui gej ta helj bsn. Boloh yumnuudiig ni yanzalchihval.

  2. Eej ugluu 7d gardag oroi irne. Bi uchigdur ene asuudluudaar yariltsaadaa.eej bolohoor uchigdurhun taniltssan ulsuud bish bolgochihno bizdee chi joohon hulee gej bsn. Bi bol tsag ni tulchihval demii gej bodood ert bicheed baina.Tsag ni tulsnii daraa olon yum yarisnaas odoo ert yarij bsn ni zuv bizdee? Tanii ajiliin yavts her baina ? Bas tanid yamar negen yunii ch holbogdoltoi asuudal baival erthen eejid heleed shiiduulj bvl tanid amar bishu? Eejid tanii asuudliig shiideh bolomj gargalgaa ni bga. Ta helj yarihgui uurtuu zovlon huraagaad bga yum shig sanagdaad baina aa.

  3. Uu neeree Eejiin tursun udriig saihan temdegleh sanaatai. Tanid sanaa onoo baina uu? Uur hot ruu aylah ch yumu. Say helsenchlen bichig barimta avchval baria boloid uur hotuudaar aylag bgad butsval.Sanaa onoo ?

  4. Акулууд гэнэ шүү. Хамаг хүмүүсийг з####хаасан, мэдлэг чадвар муутай Нарангэрэл авгайг больсонд баяртай байна. Харин энэ хэвлэлийн төлөөлөгч Ууганбаяр хүмүүст илүү хүрч, чихэнд нь хүргэж байна. Аса-г хэд хоног харья. Нийгэмд сайн зүйл гаргав#### сайн, Буруу үлгэр дуури######## үзүүлбэл ########уулна биз.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button