Филиппиний Ерөнхийлөгч: Вакцинаа хийлгэхгүй бол баривчлаад, өгзөгт чинь тарина шүү

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте вакцин тариулахгүй байгаа иргэдээ баривчилж хүчээр тарина хэмээн сүрдүүлжээ. Тэрбээр цар тахлыг дуусгахад оролцож вакцинаа тариулахгүй бол гаднын орон руу яв гэсэн байна. Дутерте өнгөрсөн даваа гарагт (2021.06.20) дархлаажуулалтад хамрагдалгүй коронавирусийг тархахад тусалж буй хүмүүсээс залхаж байгаа гэдгээ хэлжээ.
Тэрбээр хэлэхдээ “Намайг битгий буруугаар ойлго. Манай улсад гамшиг, үндэсний хэмжээнд онцгой байдал үүсээд байна. Хэрвээ вакцинаа хийлгэхгүй бол би та нарыг баривчлуулж аваад өгзөгт чинь тарина шүү. Вакцин тариулахыг зөвшөөрөхгүй бол Филиппинээс яв. Энэтхэг эсвэл хүсээд байдал Америк руу яваарай” гэсэн байна. Мөн тэрбээр цар тахлын үед хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэдтэй цагдаа, зэвсэгт хүчнийхэн хэрхэн харьцах тал дээр “Цагдаа, зэвсэгт хүчнийхэнд өгөх миний тушаал энэ. Хэрвээ хэн нэгэн хөл хорионы дэглэмийг зөрчиж, та нарын тушаалыг эсэргүүцэж амь насанд чинь аюул учруулж байвал, буудаж ал” гэж байсан юм.

Дутерте өмнө нь авилгачдыг бууд, гэхдээ битгий ал хэмээж байсан билээ. Тэрбээр өнгөрсөн жил Батаан улсад айлчлахдаа “Хэрэв таныг татвараа төлдөг байхад төрийн албан хаагч ажлаа шударгаар гүйцэтгэлгүй авилга хүсвэл цохиод ав. Танд буу байвал бууд, гэхдээ битгий ал, хөл рүү нь бууд. Зүгээр л биед нь хүнд гэмтэл учруулбал таныг тэнсэн харгалзангаар суллана. Харин алах юм бол ял сонсох болно. Миний засагт авилгын хэрэг гарсан нь мэдэгдэх юм бол авилга авсан этгээдийг дуудаж авчруулан, түүнийг мэдээлсэн хүнээр нь алгадуулна” гэжээ.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.