НийгмийнЯрилцлага

Ж.Отгонбаяр: Эмийн багц, хүнс тараагаад явж байхад миний нүдэн дээр нэг хүн нас барсан

Эмнэлгүүд орны хүрэлцээгүй болж, халдвар туссан хүмүүс гэртээ өөрийгөө эмчилдэг болоод удаж байна. Мөнгөтэй нь өрхийн эмчийн зөвлөсөн эмийн багцыг худалдан авч, харин мөнгөгүй нь хатуухан хэлэхэд “үхлээ хүлээн” хэвтэж байна. Өнөөдрийн нөхцөл байдалтай нүүр тулбал яах вэ гэдгээ төр засаг нь огт тооцоолоогүйн гор ийнхүү гарч, халдвар туссан иргэн хамгийн багадаа 250 мянган төгрөгөөр эм авч буй юм. Гэвч бодит байдал дээр байгаа мөнгөндөө хоёр хоногийн хүнс авах уу, эсвэл эм авах уу гэсэн сонголтын өмнө иргэд зогсож байна. Энэ мэт дүр зургийг нүдээрээ үзэж, халдвар авсан иргэдэд Ж.Отгонбаяр хэмээх энэ эрхэм эмийн багц тарааж буй юм.

Түүний хувьд 16 хоногийн өмнө коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, гэртээ өөрийгөө эмчилсэн. Энэ тухай тэрбээр “Шинжилгээнийх нь хариу эерэг гарсны дараа маскаа зүүгээд шууд эмийн сан орж,  шаардлагатай эмүүдийг авсан. Миний авсан эмүүд 280 мянган төгрөг болж байсан. Тэгэхэд “халдвар авсан нэг хүн л өөрийгөө эмчлэхэд ийм мөнгөөр эм авч байгаа юм чинь маш олон хүн эм авч, ууж чадахгүй байгаа юм байна даа” гэж бодсон. Тэгээд 10 эмийн багц авч, “халдвар туссан, эмээ авч чадахгүй байгаа айл, өрхүүдэд тараая” хэмээн цахим хуудаснаа бичсэн. Маш олон хүн холбогдсон” гэсэн юм.

Түүнтэй зургадугаар сарын 24-ний өдөр ярилцлаа.


No description available.

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүний дэмжлэгтэйгээр хэдэн өрхөд шаардлагатай эмийн багц хүргэж өгөөд байна вэ?

-Анх 10 айлд эмийн багц хүргэж өгөх гэж байсан ч найзуудынхаа дэмжлэгээр 1000 хүнд эмийн багц тараагаад явж байна. Өнөө орой 1000 дахь айл руу орно. Одоо Сонгинохайрхан дүүрэгт явна. 30 гаруй багц үлдсэн байна.

Хэчнээн хүн тусалж дэмжсэнийг мэдэхгүй байна. 40-50 гаруй дотнын найзууд минь дэмжсэн. Мөн Францаас багш  маань мөнгө шилжүүлсэн байна. БНСУ-д ажиллаж байгаа оюутан, залуучууд хүртэл мөнгө шилжүүлсэн. Цалинтай ээжийнхээ 50 мянган төгрөгийг ч шилжүүлж байна. Өчигдөр гэхэд арванхоёрдугаар ангийн нэг охин над руу 50 мянган төгрөг шилжүүлсэн. “Манай ангийнхан 50 мянган төгрөгөөр нийлээд, зугаалгаар явж байгаа юм. Би явахгүйгээр, энэ мөнгөө тань руу шилжүүлье. Та хэрэгцээтэй хүнд нь эм авч өгөөрэй” гэж хэлсэн. Эдгээр иргэд бүгд чатаар холбогдон мөнгө хийж, 1000 хүнд хамтран тусаллаа.

-Эмийн багцад ямар, ямар эм байгаа вэ. Нэг өрхөд хэдэн төгрөгийн эмийн багц тарааж байгаа бол?

-Коронавирусийн халдвар авсан хүн багц эм гэж уухгүй бол өвчин хүндэрнэ. Зарим хүмүүс зөвхөн витамин С, Д ууж байна. Бид “Арбидол” витамин С, Д, норов 7, Мана 4 тангуудыг нэг багц болгоод тарааж байгаа. Эдгээр эмийг хавсарч ууж байж вирус дарагдана. Дээр нэрлэсэн таван эм нийлээд 180-200 мянган төгрөг болсон. Халуурч байгаа иргэдэд мөн антибиотик нэмэлтээр өгч байгаа. Зөвхөн 1000 айлд эм оруулж өгөхөд 210 гаруй сая төгрөг болж байна.

-Тэгэхээр таныг маргаашнаас уг ажлаа өндөрүүлж байна гэж ойлгож болох уу. Эсвэл хүмүүс мөнгө явуулсаар байвал эм худалдан авч тараасаар байх уу?

May be an image of outdoors

-Ахиад эм тараах гэхээс илүү үүнийг төр нь сайн анзаараад зөв менежмент хийгээсэй гэж бодож байна. Би хэн нэгэн рүү дайрч, улс төржөөд, өвдчихсөн байгаа хүмүүстэй хамт зургаа даруулж попрохыг хүсээгүй. Зүгээр л чимээгүй хүмүүст, шаардлагатай зүйл л тараасан. Энэ нь том мессэж бочихоосой гэж л зорьсон. Эхнээсээ үр дүнгүүд гарч байна. Зарим нэг хүмүүс өрхийн эмнэлгүүдэд тусалж эхэлж байна. Эрүүл мэндийн салбар ч гэсэн шаардлагатай эмийн нөөцөө бүрдүүлж байна.

-Эмээс гадна гурил будаа гээд шаардлагатай хүнс тарааж байгаа харагдсан...

-Тийм ээ. Зарим айлд эмээс гадна, гурил, мах, будаа, тос оруулж өгч байгаа. Бүр хоол хийх материал ч байхгүй айлууд байна. Сая би нэг айл руу ороод гарч ирлээ л дээ. Дөрвөн жаахан хүүхэдтэй юм байна. Нөхөр нь барилга дээр ажиллаж байгаад бэртэл авч, ажил хийх боломжгүй болсон. Эхнэр нь ганцаараа ажил хийдэг байсан аж. Гэтэл эхнэр, нөхөр хоёр, том хүүхэдтэйгээ хамт өвдчихөж. Орлого нь тасарчихсан болохоор мах байхгүй, зөвхөн яс чаначихсан сууж байна лээ. Эмийн багцнаас гадна мах, гурил гээд шаардлагатай хүнс оруулж өгөөд, “хурдан эдгээрэй” гэж хэлчхээд гарч ирлээ.

-Танд олон хүнээс зурвас ирсэн байх. Гэхдээ тэдгээрээс яг тусламж хэрэгтэй айлаа ямар шалгуураар сонгож байгаа вэ?

-Өчигдөр 1800 гаруй хүн над руу чат бичсэн байсан. Манай ажлынхан хувааж аваад уншиж, тусламж хэрэгтэй байгаа айлуудыг сонгосон. Яг өдөр, өдрийнхөө орлогоор амьдардаг, ковид туссан хүмүүс, 2-3 хүүхэдтэй залуучуудад тусаллаа. Аль болох гэр хороололд амьдардаг айлд тусалж, орон сууцанд амьдардаг иргэдэд өгөхгүй байхыг хичээсэн. Мөн өндөр настнуудад өгөөгүй. Учир нь адаглаад тэтгэврийн мөнгөөрөө эм авчихна. Орлого тасарсан айлуудыг бодвол учиртай шүү дээ.

-Одоо танд уншаагүй зурвасууд байгаа л байх. Ямар зохицуулалт хийвэл зүгээр гэж харж байна?

-2000 гаруй хүний зурвасыг уншиж амжаагүй байна. Гэхдээ үүнийг би аль болох зохицуулж байгаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд, эдийн засагч Б.Мөнхсоёл руу холбогдож, өөрсдийнхөө ажиллаж байсан дүүрэг, нэр дэвшсэн дүүргүүд рүү эмийн багц өгөөч ээ гэсэн. Т.Доржханд өчигдөр 200, Б.Мөнхсоёл 150 эмийн багц өгсөн. Мөн бизнес хийдэг хэдэн найз нар маань 100 айлын эмийн багцыг зохицуулсан. Энэ мэт дүүргүүдийг нэг, нэг хүнд хуваарилж өгсөн. Миний тараасан 1000 багцаас гадна 500-600 айлд эмийн багц очсон гэж ойлгож болно. Одоо хоёуланг чинь утсаар ярьж байхад хүртэл тасралтгүй зурвас ирсээр байна. Хүмүүс хоол гуйгаагүй, мөнгө гуйгаагүй, витамин гуйж байна. Уг нь бол одоо хэд, хэдэн зүйлийг засчихвал бид ковидыг давчих гээд байна. Нэгдүгээрт, эмнэлгүүдийг эмийн багцаар сайн хангаад өгөх хэрэгтэй. Ингэх юм бол иргэд, өрхийн эмч хоёрын дунд хэрүүл маргааш үүсэхгүй. Би сүүлийн 4 хоног өрхийн эмнэлгүүдээр явахад зарим эмнэлэгт 5 ширхэг арбидол л байна лээ. Тэгээд яаж байна вэ гэхээр, үнэхээр хүндэрч байгаа, эмнэлэг рүү явахаар болсон хүмүүстээ л байгаа эмээ аваачиж өгч байна. Эм байдаггүй учир эмч нар утсаа авдаггүй юм байна. Дээрээс нь нэг эмч, сувилагч дээр 1000 орчим өвчтөн байдаг аж. Тэгээд өглөө, оройгүй залгаж, эмч нар руу уурлана, хэрүүл хийнэ. Эмч, сувилагч нар нуруугаа авахуулж байна.  Тэгэхээр улс 1 сая хүний эмийн асуудлыг зохицуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын сан руу төвлөрүүлээд зохицуулалт, менежмент хиймээр харагдаад байна.

Мөн иргэд өөрсдөө ч гэсэн хариуцлагатай баймаар байна. Архидан согтуурч байна. Жишээ нь, ковидын тусгаарлах байранд сувилагч байхад халдвартай хүмүүс архидаж байна. Өөрсдийнх нь төлөө эмч, эмнэлгийн ажилчид цаг наргүй ажиллаж байхад ухамсаргүй байна.

-Орон нутгаас тусламж хүсэж, хүмүүс холбогдож байна уу?

-Зөндөө. Ний нуугүй хэлэхэд, орон нутгийн иргэдийг алгасаад уншиж байна. Завхан, Хөвсгөл, Сэлэнгээс... аймгуудаас холбогдож байна. “Та машинд хийгээд явуулчхаач” гэнэ.

-Эмийн багц, хүнсээ ямар зохион байгуулалтаар хэдээс хэд хүртэл явж тарааж байгаа вэ?  

-Өглөө яг 09:00 цагт гэрээсээ гарч байгаа. Би өөрөө бас эмээ ууж байгаа. Эдгэчихсэн байгаа ч би 14 хоногийн гам барьж байгаа. Тэгээд шөнийн 02:00 цаг гээд гэртээ орж ирдэг. Өчигдөр гэхэд 01:30 цагт гэртээ гэж орсон. Дүүрэг, дүүргээр нь хувааж аваад, дөрвөн машинтай зэрэг тарааж байгаа ч амжихгүй байна. Ядаж байхад айлууд уулын энгэр дээр, жалганы дор, заримдаа ч тэгээд хаяг нь олдохгүй юм.

-Айлуудын амьдрал ямар байна, иргэд юу ярьж байна?

-Амьдрал нь ямар байгаа нь гаднаасаа ч харагдаж байна. Дотроосоо ч харагдаж байна. Өрхийн эмч нартай хамт явж байгаа. Эмч битүү хувцас өмсөөд айл руу орж, даралт үзэж, хатгааг нь үзнэ. Гарч ирээд тухайн айлын орчин нөхцөлийг нь надад хэлнэ. Хоол хүнсгүй айлд нь 7 хоногийн хүнс оруулж өгч байгаа.

Зарим тохиолдолд үүдэнд нь эмийн багц, хүнсээ тавьчхаад хашааных нь хаалгыг тогшдог. Тэгээд 10-20 метрийн цаанаас харна. Гарч ирж хүнс, эмийн багцаа авчхаад, гараараа даллаад “баярлалаа” гэж хэлдэг.

Мөн өчигдөр миний нүдэн дээр нэг хүн нас барлаа. Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны айл байсан. Долуулаа амьдардаг байсан юм билээ. Бүгдээрээ халдвар авчихсан. Гэтэл ээж нь өнгөрчихсөн. Тийм дүр зургийг нүдээр үзэх аймар юм билээ. Хамт явж байсан эмч хиймэл амьсгаа хийгээд авч үлдэж чадаагүй. Зургаан ширхэг эмийн багц өгөхөд бүгд уйлж байгаа байхгүй юу. Тэд эмгүй, зөвхөн Витамин С л ууж байсан юм билээ. Бүгдээрээ өвдчихсөн, ээжийнхээ алтан хайрцагийг нь ч нээлгэж чадахгүй байна. Иргэдийн амьдрал ийм байна.

-Хүнс, эмийн багц авсан айлууд эргээд тань руу холбогдож байна уу?

-Холбогдож байгаа. Жишээ нь, дөрөв хоногийн өмнө эм авсан айлаас чат ирсэн. “Ханиалгахаа болиод, халуун буурчихлаа. Бие хөнгөрөөд гоё болж байна” гэсэн. Ийм зурвас хүлээж авахаар урамшаад яваад баймаар л санагдаж байгаа юм чинь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнгө яахав олддог юм гэдэг гарууд сайн уншаасай. Хөл хорионы уршгаар олон айл өрх ийм мөнгөгүй байд�##�д эмээ ч авах чад�##�гүй байд�##�д бгаа шд.

Good
Good

Ymar mundag um be? Ard tumen min iim saihan setgeltei,tuslamj uzuulj bgaa buh humuusd bayarlalaa.Uram zorig avlaa.bugdeeree ene muuhai uvchnii ard garnaa.Dor burnee hicheetsgeey!

Зочин
Зочин

Ж.Отгонбаяр төр засгийн хийх ажлыг хийж байна.Энэ хүнээр ЭМЯ ны сайд хийлгэчих юм сан.Х�##�двар буурч хүндээ эмчилгээ нь хүрнэ дээ.Тэр Сайд С.Энхболд худ�##� ярьсан нөхөр микрофоны өмнө бол бүх ОК байх юм .Амьдр�##� дээр Отгонбаярын хэлдэг шиг л байна даа.Ж.Отгонбаярт эрүүл энх аж жарг�##� сайн сайхныг хүсье.Чи мундаг юм аа.

Зочин
Зочин

Чи болон чиний найзууд мундаг юм аа.Зургийг чинь харахад эелдэг,хүнд тусархаг,цоглог,хүчтэй Хүүхэд шиг гэнэн итгэмтгий сайхан з�##�уу харагдаж байна.өөрт чинь баяр хүргэе.Мөн найзын сан�##�ыг дэмжсэн тэр мундаг НАЙЗУУДаа баяр хүргэнэ үү.Хэлэх үг �##�га даа

zochin
zochin

Setgel saitai, mundag zaluu bn.

Зочин
Зочин

Худлаа гэрийн тусгаарл�##�т гээд ядуу ард түмнээ хүндрүүлээд 11 цагийн мэдээгээр нэн хүнд хэлбэрээр өөд боллоо гээд солиорохын нь яанаа!!!Ард түмний амь ийм хямдхан гэж үү...

Зочин
Зочин

????????????яагаад яагаад ингэж амьдрах, зовох ёстой гэж...

Зочин
Зочин

Turin undur alvan tushaaltnuud unen, bodit amidraltai taniltsaasai. Ted ni gar hul, tsunh barigchid ni unen zuv medeelleer hangaasai. Horoo horin hesgin ahlagch ni irgeddee hurch ajlaasai. Udur bur taagui medeetei

Зочин
Зочин

Энэ лам нар сэтгэл гаргаад нээж егч болдоггуй юм бхдаа

Зочин
Зочин

Erh medliin toloo vhen hatan zvtgesen Hvrelsvhiig bid chaddagvi yumaa gehed vr hvvhdiig n byrhan shiitgeh tcag irnee.

Зочин
Зочин

Баярл�##�аа. Хэлэх үг олдохгүй байна. Наадам хийх мөнгөө ийм сэтгэлтэй з�##�уучуудад өгөөд эм хоол хүнсийг нт тара�##�гачихмаар юм. Төр засаг хийх гэсээр байт�##� хүний амь эрсдэлд дуусах нь

Зочин
Зочин

Ухаанд нь ухна үхсэн дарга нарын хар�##�ган тэнэг хорлонтой ажилгаанаас болж улс орон ард түмэн хохирч туйлдлаа.

Зочин
Зочин

Iim bhad yun naadam yun medali ve arai ch de

Зочин
Зочин

Ганц сэтгэлтэй иргэний хүч ийм байна. Бид 200 орчим мянган төрийн �##�бан хаагчтай улс. Төр, засаг харьцуулаад нэг дүгнэлт хийчих. ЗГ, УОК сайн ажиллаж байна уу? Хэрэгтэй цагтаа тусламж авсан иргэд, өрхүүдийн өмнөөс Иргэн танд маш их баярл�##�аа.

Өр өвдөгч
Өр өвдөгч

Ээ ямар өрөвдмөөр юм бэ..
Сайн үйлс, их буян хийж байгаа з�##�уустаа баярл�##�аа.

Zochin
Zochin

Naadam bolochgui, boch barildachgui. Covid 19 chaldvaraa daraachee. Bid obdmoorgui bna. Naad olon terbum togrogoo eruul mendiin salbart zarchuul bid uchmeergui bna. Churelsuch nudee nee, ajillaa oligtoi chii. YOK tatan buulga

Zochin
Zochin

Zaluu mortloo ymar archaagui um be Ouynerdene ESaid. Icheechee

Зочин
Зочин

МИНИЙ НҮДЭН ДЭЭР НЭГ ХҮН НАС БАРСАН ХАХАХА ГЭНЭҮҮ МУНДАГ МЭДРЭМЖТЭЙ ЗАЛУУ ВЭ? НЭЭРЭЭ ОДОО ЧИНЬ ХҮН ҮХЭХЭЭР ИНЭЭДЭГ БОЛЧЛУУ УУЧЛААРАЙ ИНЭЭДЭГ БАЯРЛАДАГ ДҮРЭМТЭЙ БОЛСНЫГ ЧИНЬ МАРТСАН БАЙНА ОТГОНБАЯР АА

Зочин
Зочин

Тавьсан зураг гарчиг хоёр нь таарсангүй. Яриллага хийсэн хүний буруу биз ээ.

Эмч
Эмч

Би эмч. Жижүүртэй хонож байгаад ковидтой хүний ойрын хавьт�##� болсон тул дарга нар гэрийн тусгаарл�##�танд байх хэрэгтэй, ээлжийн амр�##�таа ав гэснээр гэрийн тусгаарл�##�танд амарч эхлэв. Амарснаас 6 дахь өдрөөс уг өвчний шинж тэмдэг надад, түүнээс 3-4 хоногийн дараанаас гэр бүлийн бусад гишүүдэд х�##�дварын шинж илэрч шинжилгээгээр би ч эерэг болов. Өрхийн эмчдээ утсаар хэлснээр 2 удаа холбогдож нэг хүний эмчилгээ гэж арбивир 10ш, вит С 10ш, вит Д 10ш, вит вкомплекс 10ш бүхий нэг хүний багц өгсөн. Хани�##�гаж бие хүндэрч байгаа тул антибиотик бичиж өгөөч гэхэд таны хурууны хээ уншуулах тул боломжгүй, мөн эмчилгээний удирдамжинд байгаа азитромицин нь хөнгөлөлттэй эмэнд байхгүй тул та өөрөө ав гэх. Энэ хугацаанд би ажил дээрээсээ өвчин чирч ирж гэр бүлийн 6 гишүүнээ өвтгөж, сарын ц�##�ингийнхаа 70-80 хувиар эм авч, ээлжийн амр�##�таараа гэрийн хорионд орж хохирлоо. Бид эрүүл мэндийн с�##�барт ажиллаж өвдчихөөд нэг төгрөгний нөхөн олговоргүй, ЭМД ын мөнгө сар бүр төлөөд ч буцаад нэг төгрөгний хөнгөлөлт эдлэхгүй байгаа нь үнэхээр харамс�##�тай!!!!!!!

undesten
undesten

ene g###g uvchnuur show l hiij bn, buh shatnii songuulid SHD-t devsheed baraagui pop gar, ene met uvchnuur show hiigchidees yumiig n avaad l salaavch uguh n zuitei!!!

хүннү
хүннү

З�##�уусаа элдэв муугаар хэлдэг хүмүүс бодолтой нас намбандаа байцаах хэрэгтэй. З�##�учуудаас сайхан сэтгэл гарна шүү бүгд яахаа �##�дсан юм биш.Олон дотор янз бүрийн хувиа бодсон, олонтой байж үзээгүй цөөн з�##�уус байдаг. Энэ хүүд маш их баярллаа сайхан сэтгэлтэй хүү байна. Урт нас�##�ж удаан жаргаарай, баярллаа хүү дээ.

Өвдсөн хүн
Өвдсөн хүн

Мундаг з�##�уудаа баяр хүргэe. Өөрөө өвдөж байж л ойлгоно. Үнэхээр нөхцөл байд�##� хэцүү бга юм билээ. Эм тариагаа аваад хийлгэх чад�##�гүй өчнөөн хүн яг ийм хүнд хэцүү бгаа. Тэнхлүүн явахад тэмээгээр тус�##�снаас тэвдэж явахад тэвнээр тус�##� гэж. Энэ төр засаг ямар ч мeнeжeмэнт �##�гоо. Сэтгэл л дутаж бна. Эсвэл ийм хар�##�ган юм уу

Haha
Haha

Ene otgonbayar gej odoo hen bolchood manai Oyukag shuumjleed bnaa xixi

Холбоотой мэдээ

Back to top button