МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний үнэтэй нулимс

Намын даргаа өмөөрч уйлсан энэ төрхөөр нь түүнийг хүмүүс илүү сайн мэддэг. Хүн олон шалтгаанаар уйлдаг. Харин даргаа өмөөрч, өмөлзөж уйлсан нь хэд бол. Ямартай ч Э.Эрдэнэжамъяангийн энэ нулимс Н.Энхбаярт таалагдсан байх. “Үнэнч” гэдэг үнэлгээ авсан ч байж мэдэх.
“МАХН-ыг битгий алагчил. Яагаад Энхбаяр даргад өөр ханддаг юм бэ. Монгол Улсаас хасагдчихсан хүн юм уу” гээд хошуугаа өмөлзүүлэн, хоолой зангируулан гомдсон түүнд Энхбаяр хайргүй байхын аргагүй.
Ховор гардаг эр хүний нулимсыг Н.Энхбаяр даргынхаа төлөө унагаасныхаа төлөө тэр намдаа “үүр”-ээ бөх гэгч нь зассан, МАХН-ын нарийн бичгийн дарга, Нийслэлийн МАХН-ын дарга болтлоо дэвшсэн.
МАХН МАН-д нэгдэхэд Н.Энхбаяр дээгүүрээ бялуу хуваагаад, өөрийнх нь төлөө уйлагчид юу хүртэх бол, хоосон хоцрох вий гэж сонирхож, дооглож байсан хүн цөөнгүй. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлд МАХН-ын угшилтай найман хүн багтсаны нэг нь Э.Эрдэнэжамъяан.
Даргынхаа төлөө уйлсан түүний нулимс ийм үнэ цэнэтэй байлаа. Одоо Н.Энхбаярыг өмөөрөөд дахиад нэг уйлчихвал МАН-ын нарийн бичиг болчихож мэднэ гэж түүнийг шүүмжлэх, дооглох хүн цөөнгүй байгаа нь анзаарагдав.
Г.ЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ьакцин хийлгэдэг ч юмуу?
мэндээ.. халуун гэхдээ өдөр аадар ай
Мутаци дээр байгаа хө . Амьдралыг бид 2 дэндүү сонирхолтой туулж яваа шүү ....Өнөө хэд хэдэн санаа ярьмаар байх. Тэр сургалт , үнэ нь хайгаад олсонгүй юу? Бас Ж г гадагш явахаас өмнө нөгөө нэг эхийн тухай дуунд нэг дүрс аваад үлдэхсэн ... аль эсвэл чи бүүр больчихсон уу? Санхүү нтр нь чамаас биш шүүдээ. Ээжийн тань сүүлд амьдарч байсан гэрт нь , тэр хавиар ч юмуу , 4,5 төрлийн сценийг... яамаар ч юм
үнсье.. мутаци ..ойлголоо. сургалт мартаагүй ээ Ж-г ойлголоо. больсон энэ тэр үгүйээ.. ойлголоо..... хихи.. маш сонирхолтой, зарим хүн ойлгохгүй ээ тэ..
Хүүүүхдийн вакциннн зөв үүү? Таминэээ
БӨГС ДОЛООХЫН СОНГОДОГ ЖИШЭЭ...
Үал завхарсан хогийн шаарнууд долдойгийн шинжтэй малнууд
Gavyat bugs doloogch
Пялдага гар, бегс долоогчдын сонгодог жишээ