Ж.Хунан: Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан үе тэнгийн дээрэлхэлт, нийгэмд тархсан хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,
"Боловсролын салбарт хүүхэд хамгаалын тогтолцоо дутагдаж байгааг харж болно. Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын үнэлгээ гаргах чиг үүрэг бүтэц сургууль болгон дээр байдаг ч үр дүнтэй ажиллахгүй байна.
2021 онд Хүүхэд хамгааллын хамтарсан баг хүүхэд хамгааллын цэг хангалтгүй байгаа үр дүнг танилцуулсан. Тухайн үед үүнийг сайжруулах зөвлөмжийг өгч байсан. Саяын болсон тохиолдолд Хүүхэд хамгааллын хамтарсан баг уг нь ажиллах ёстой. Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Эдгээр үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүд хуулийн хариуцлага хүлээхгүй, мултарч байгаа асуудалд 14 нас хүрсэн л бол эрүүгийн хариуцлага хүлээдэг зохицуулаттай гэдгийг хэлмээр байна.
Үе тэнгийн дээрэлхэлт газар авч байгаа энэ үед Хүүхэд хамгааллын тогтолцоог л сайжруулах ёстой. Хүүхэд хамгааллын хүртээмжтэй байлгах санхүүжилт, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлууд бий.
Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэх ёстой байгууллагууд нь үүнд ач холбогдол өгмөөр байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд бүгдийг нь нарийн заагаад өгчихсөн. Хүүхэд гомдол мэдээлэл гаргаад бага дээр нь араг хэмжээ авах, хүүхэдтэй тулж үргэлжилсэн хугацаанд ажиллах. Анги хамт олон, гэр бүлтэй нь ажиллах ёстой. Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч. Томчуудаас хүүхдүүд үлгэрлэж, суралцдаг. Бид янз бүрийн хараалын, бүдүүлэг үгсийг өдөр тутамдаа хэлээд байвал яг үүнийг л суралцана. Томчууд бие биенээ буллиддэг, доромжилдог байдлыг л хүүхдүүд дуурайж байгаа учраас зөв үлгэрлэл үзүүлдэг баймаар байна. Тиймээс хүний өөрийн гэлтгүй хүүхдэд анхаарал хандуулдаг байх ёстой” гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хохирсон хүүхэдтэй нь тулж ажиллах юм уу