Дарга аа, таны зургийг ашиглаж болох уу

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн дарга Н.Ганхуятай холбоотой асуудлыг Zuv.mn сайт баримтаар дэлгэсэн нийтлэлийг энэ оны нэгдүгээр сард уншигчдад хүргэжээ.
Гэтэл уг агуулгад нэр дурдагдсан Н.Ганхуяг дэлгэсэн баримттай холбоотойгоор гомдол гаргасан юм уу гэтэл зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан гэж ХЭҮК-т хандсан байв. Агуулга нь "Zuv.mn сайт миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан" гэх бөгөөд ХЭҮК үүнийг нь зөрчлийн шинж агуулсан байж болзошгүй гээд дүгнэчихсэн.
Сэтгүүл зүйн нэг онцлог нь нийтийн албан тушаалтны талаарх мэдээллийг сэтгүүлч, хэвлэлийн байгууллага хөндөж буй бол хэнээс ч үл хамааран холбогдох мэдээлэл, зураг, баримтыг зоригтойгоор нийтлэх үүрэгтэй.
Харин анх удаа шахуу нийтийн албан тушаалтан өөртэй нь холбоотой агуулгаас зөвхөн зургийг нь хавсаргах ёсгүй байсан гэж "гомдов".
Түүнтэй холбоотой "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн дарга Н.Ганхуяг 450 сая балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ" гэсэн нийтлэлийн мөрөөр хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой атал харин хэвлэлийг, сэтгүүлчийг "шийтгэнэ" гэжээ.
20 саяын торгуулийн хуудсыг дан ганц нийтлэл бичсэн сэтгүүлч бус хэвлэл мэдээллийн салбар даяар гайхшран хүлээж авлаа. Цаашид ер нь төрийн албан хаагч, дарга, сайдын зургийг ашиглахдаа "Дарга аа, таны зургийг ашиглаж болох уу" гэж асуух ёстой гэх утгатай шийдвэрийг ХЭҮК нь гаргачихаж буй нь Ардчилсан, чөлөөт гэж бардамнан ярьдаг Монголын сэтгүүл зүйд гайхам үзэгдэл болов.
Даргын зургийг зөвшөөрөлгүй ашиглаж болохгүй гээд ХЭҮК нь шийдчихэж байгаа бол цаашид хэвлэлүүд царайг нь бүрсийлгэж, нүүрийг нь тагласан иймэрхүү л зураг ашиглах юм шив дээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.