УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХЭҮК-ын 5 гишүүнийг сонгохын урьд улс төрийн албан тушаалтан ч нэр дэвшиж болохоор өөрчлөлт хийв

Хүний эрхийн комисс долоон гишүүнтэй. Тэдний тавынх нь бүрэн эрхийн хугацаа |2026.11.06|-ны өдөр дуусна. Нэр дэвшигчдийн материалыг энэ баасан гараг хүртэл хүлээн авч, ХЭҮК-ын таван гишүүнийг сонгох томилгооны сонсголыг ирэх сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэгвэл шинэ гишүүдээ сонгохын урьд ХЭҮК-ын хараат бус байдлын баталгааг сулруулсан нь анхаарал татаж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 26-ний өдрийн тогтоолоороо ХЭҮК-ын гишүүнийг сонгох журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа мэргэжлийн туршлага, улс төрийн хамааралд тавьдаг шаардлагуудыг хасчхаж.

ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах УИХ-ын Байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу комиссын гишүүнд нэр дэвшигч эрх зүйчээр арваас доошгүй жил, хүний эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан байх, мөн сүүлийн таван жилд улс төрийн болон намын удирдах албан тушаал эрхлээгүй байх шаардлага тавигддаг. Харин журмын нэмэлт өөрчлөлтөөр жилийн босгыг хасаж, улс төрийн харьяаллаас ангид байх заалтыг тэр чигт нь хүчингүй болгосон байна. Тухайлбал,

“Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын

  • 2.3.2.эрх зүйч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан;
  • 2.4.1.хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр таваас доошгүй жил ажилласан;
  • 2.3.5.сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй;
  • 2.3.6.ял шийтгүүлж байгаагүй;
  • 2.3.7.сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй гэх зэрэг олон шалгуурууд хасагдсан байна.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button