Нийгмийн

Иргэн Ж.Отгонбаяр санхүүгийн боломжгүй 1500 айлд багц бүтээгдэхүүн хүргэж өгчээ

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэн Ж.Отгонбаяр цар тахалд нэрвэгдэн, хүнд нөхцөлд байгаа хүмүүст тусламжийн гараа сунгасаар байгаа билээ. Одоогоор тэрбээр халдвар авсан, эм, витамин худалдан авах боломжгүй 1500 айлд эмийн багц хүргэж өгөөд байна.

Энэ талаар Ж.Отгонбаяр цахим хуудсандаа “За найзуудаа 1500 айлд очсон шүү. Цаана нь эм гэсэн хэдэн мянган хүн гэртээ халуураад үхэх сэхэхийн зааг дээр байгаа.

Өнөөдөр 15 хүн нас барлаа.

дотор гэх мэтийн зураг байж болно

Миний эм авсан айлууд эхнээсээ эдгээд чат бичиж байна. Асуудлын гол нь айлууд орлогогүй болсон. Эм авах мөнгө байхгүй.

Даатгал төлөөгүй тул эм бүр ч өгөхгүй. 100 хүний дунд 5 хүнд эм Улсаас өгч байгаа. Утсаа зараад хоолоо авч идэж буй айлд энэ пост хүрэхгүй байгаа. УОК НОК хоёрт ямар ч менежмент алга.

Шийдэл

Эрүүл мэндийн даатгалын санд байсан мөнгийг хулгайлсан өршөөгдсөн Ундармаагаасаа эсвэл мөнгөө авъя.

Оймсондоо мөнгөө хавчуулаад хураасан мөнгөөр эм авч өгье.

Эм үйлдвэрлэж байгаа газруудад эргэлтийн хөрөнгө өгье 0% хүүгүй зээл өгчих 3 жилээр барьцаагүй.

Бүх нийтийн витаминжуулалтын аян хийе.

Өрхийн эмнэлгүүдийн менежментийг нь маш энгийнээр гоё болгоод өгье.

Чадахгүй бол хийгээд өгье. Хамтарч ажиллахаас татгалзахгүй шүү МАН. Хүмүүсийн төлөө бол.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Ганц сая хүн шүү дээ уг нь. Зүдрээд байх юм. Хэлбэр, хайрцаг хоёроосоо гараад жаахан хурд хий л дээ андууд аа. Сувилагчид эмч нар маань нуруу нь тасарлаа шүү дээ” гэжээ.

Иргэн Ж.Отгонбаяртай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button