ДЭЛХИЙ

Фэйсбүүк компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.доллар хүрчээ

Даваа гарагт (2021.06.27) Фэйсбүүк компанийн зах зээлийн үнэлгээ анхны удаа 1 их наяд ам.доллар давсан байна. АНУ-ын засгийн газар тус компанийг өрсөлдөөний хууль зөрчсөн шалтгаанаар шүүхэд зарга үүсгэсэн билээ. Гэвч дүүргийн шүүгч Жеймс Боасберг тэрхүү зарга Фэйсбүүк компани монополи хийсэн гэдгийг харуулах хангалттай баримт бүрдүүлж өгөөгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна.

Тус шийдвэрийн дараа Фэйсбүүк компанийн хувьцааны үнэ дөрвөн хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.доллар давжээ. Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард АНУ-ын засгийн газар болон 48 муж хамтдаа Фэйсбүүк компанийн эсрэг зарга гаргасан. Тус зарга Фэйсбүүк компанийг Инстаграм, “Whatsapp” гэх мэт апликейшнүүдийг худалдан авч өрсөлдөгчөө устгах стратеги ашигласан хэмээн буруутгасан аж.

Одоогийн байдлаар АНУ-ын Холбооны худалдааны төв тэрхүү шийдвэр дээр мэдэгдэл хийгээгүй байна. Харин Фэйсбүүк компани мэдэгдэл хийхдээ “Өнөөдрийн шийдвэр Фэйсбүүк компанийн эсрэг засгийн газрын гаргасан зарга учир дутагдалтай гэдгийг хүлээн зөвшөөрсөнд бид баяртай байна. Бид өдөр бүр шударга өрсөлддөг билээ” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button