Дараах гэмт хэрэг үйлдсэн хоригдуулын ялаас хоёр жилийг хасна
Өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд Өршөөлийн хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заажээ.
Зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар 9987 ялтан ял эдэлж байна. Энэ хууль батлагдсанаар эхний ээлжинд 150 хоригдлыг ялаас бүрэн чөлөөлнө. 374 хоригдлын зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. 469 хоригдлын хоригдох ялаас хоёр жилийг хасна. Өсвөр насны 25 хүүхэд суллагдана. Ингээд нийт 1013 хүн өршөөлийн хуульд хамрагдана. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын ял эдэлж байгаа 3915 хүн энэхүү өршөөлд хамрагдана. Харин албан тушаалын ял эдэлж байгаа хүн өршөөлийн хуульд хамрагдахгүй.
Өнөөдөр хэлэлцсэн Өршөөлийн тухай хуулийн төсөлд 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгажээ. Ямар гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудын ялаас хасах вэ.
• Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
• Хүн хулгайлах
• Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
• Бусдын эд хөрөнгийг хулгайлах
• Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах
• Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах
• Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
• Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
• Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
• Биеэ үнэлэхийг зохион байгуулах
• Хүн хулгайлах
• Хүнийг хүчээр алга болгох
• Заналхийлэх
• Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх
• Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх
• Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах
• Хууль бусаар үр хөндөх
• Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх
• Эд хөрөнгө устгах, гэмтээх
• Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах
• Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх
• Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
• Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
• Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах
• Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах
• Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих
• Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх
• Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах
• Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих• Хулгайлах
• Дээрэмдэх
• Залилах
• Хөрөнгө завших
• Мал хулгайлах
• Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зэрэг багтаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш муу хууль болжээ. Одоо хорихууд короно гараад хэд нь тусаж хэд нь үхэж байгааг хэн ч мэдэхгүй, мэдэх боломжгүй байна ‼
shal zawaan huuli bn, hyniig sanaataigar alah, belgiin gaj don, hynii naimaalah geh metiig urshuuj bolohgui
Ёстой бүр хэрэг �##�гаа. Ийм жигшүүртэй хэргүүд үйлдсэн хүмүүсийг өршөөнө гэхээр утгагүй санагдаж байна. Шударга ёс тогтооно гэсэн яасан бэ?
100 jiliin oigoor dorwitoihon zuil huleej bn. Bodol n urt, shiidwer n zuw baigee
Гэмт хэрэгтэн хүмүүс л өршөөлийн хууль бат�##�даг өөрсдийн найз нөхөд хамаатнуудаа гаргачихлаа
Арай ч дээ, хамгийн гутамшигтай, хүний оронцогуудыг өршөөх нь
Bur ara
Denduu yma iim humuusd orshool uzuulj baidg mngliin huuli het huvia hiceesn bn arcaagui iim adgiin novsh nariin yalaas hasn gdg cin yu gsn uguu