ТАНИЛЦ: Наадам тэмдэглэхгүй байх шийд гаргасан долоон аймаг

Тулгар төр байгуулагдсаны 2030, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож байна. Гэвч коронавирусийн цар тахлаас үүдэн улсын наадмыг цахимаар хийхээр болсон юм. Харин долдугаар сарын 20-оос хойш халдварын тохиолдол буурсан аймаг, сумд эрсдэлийн үнэлгээ хийлгэж, наадам зохион байгуулах зөвшөөрлийг авах юм.
Хэдий эрсдэлийн үнэлгээгээр наадам хийх боломжтой ч сайн дураараа татгалзаж буй аймгийн засаг дарга, онцгой комисс, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жил наадам тэмдэглэхгүй өнжих шийдвэрийг гаргаж, төсөв мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсноо зарлаж байна.
- Өвөрхангай
- Дархан-Уул
- Дорнод
- Сүхбаатар
- Орхон
- Хэнтий
- Баянхонгор
Дээрх аймгууд нь баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авах, “Зүрх мартахгүй” төсөлд хандивлах замаар зарцуулна гэлээ.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдэн дунд бас ийм дарга нар байдаг аа?Аштай юу даа.ажлаа хийж яваа хүмүүсийн сэтгэл нь тэнэгэр байг.том том жиптэй том том �######�тэй том том бааж ,морь ур�##�дуулсан дарга гарт хэн дуртай байхав дээ.наадам ба хар нулимас л болоод байгаа шүү дээдсүүд ээ!!!!
Одоо Улсын наадмаа л больчихоо юүн цахим наадам бэ цар тахлаар хэд өвчилж эндэгдэл өдөрт15аас буухаа байлаа ш дээ МАНгаруудаа