Нийгмийн
“Малчин” компани Баянхонгорын онцгой комисст зөөврийн хөргөгч хандивлажээ

Ковид цар тахлын эсрэг ажил арга хэмжээг тасралтгүй зохион байгуулан явуулж буй Баянхонгор аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд "Малчин" ХХК дэмжлэг үзүүлж 1.800.000 төгрөгийн үнэ бүхий 12х222 вольтоор ажиллах хүчин чадалтай, LG мотортой, 10 жилийн баталгаат хугацаатай, ухаалаг тохиргоотой зөөврийн хөргөгч хандивлажээ. Уг хөргөгчийг тус компанийн орон нутаг дахь салбарын төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.
Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Алтангэрэл тус хамт олонд талархлаа илэрхийлээд эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг аюулгүй зөөвөрлөхдөө ашиглах болно гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.