
Долдугаар сарын 1-ны үймээнээр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Энэ үеэр хүүгээ алдсан Ц.Энхбаяр ярихдаа “Бид 13 жил цэцэг өргөж байна. 13 жилийн өмнө таван залуу амиа алдаж байлаа. Өнөөдөр коронавирусээр 500 гаруй хүн амиа алдлаа. Энэ төрийг яалтай юм бэ. 500 хүн амиа алчихаад байхад зугаа цэнгэлээ хийнэ гээд байгаа дарга нарыг яах ёстой юм бэ. Бидэнд тэмцэхээс өөр ямар ч арга зам үлдээгүй.
Монголчуудын амьдрал сайн сайхан байсан бол эд нарын үйлийг үзэж, өөрсдийгөө буцалгаж байх шаардлагагүй. Өдөр бүр дайны байдалтай, долоон сарын нэгэн шиг байдалтай байна шүү дээ.
Сонгууль болж, нам баяраа тэмдэглэсэн, эхчүүддээ одон тараалаа. Монголчуудад тэмцэхээс өөр арга зам үлдсэнгүй. Энэ өдрөөс хойш 20 хоног юм уу Засгийн газрын үйл ажиллагааг харна. Эс ажиллаж чадваас энэ УИХ-ыг тараана, буулгана.
Хүүхдээ алдчихаад аав нь ойгоо тэмдэглээд, морь уралдуулаад, бөх барилдуулаад байдаг юм уу. Хүүхдээ алдчихаад аав ээж нь талбай дээр зул асаах гэж байхад цагдаа нар зулыг нь булаагаад зугтах нь монгол ёс юм уу. Талийгаач, бүрлээчдийнхээ хойноос эмгэнэл илэрхийлэхээ больчихсон юм уу” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hun ardaa bodohgui Mashin unaad mori urulduulaad bgaa hogiin garuud ichij uheesee!!! Ard tumnii eruul mend chuhal bolohoos show tsengeen chuhal bish ter mongoo ard irgedde ogood horiod ovchnoo nam daraach!! Enetheg shig bayar naadam hiij baij heden arvaaraa tusaad draaa n heden arvaaraa uheh vii dee!!! Hurelsuh guia hun shig uhaantai erunhilegch shig shiidver gargaad naadmaa tsutslaad 9 honog amrah ged bgaa Ter honoguudad mongoo taraagaad hol horiogoo taviachee!! Naadam oldono eej aah egch ah duus ur huuhed oldohgui shu!!!!
Намын 100 жилийн ойг тэмдэглэх гээд чичрээд байгаа нөхдүүдийг хара�##� идэг.