УЛС ТӨР

Цар тахлаа дарчихаад биесээ шагна сайд нар аа

Дээр залрагч дарга нар нь сайн ажилласан гэж нэгнээ шагнаж, шилдэг яамдууд шалгаруулж эхлэв. Тухайлбал, “шилдэг яам”-аар Хууль зүй дотоод хэргийн яам шалгарч Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос Х.Нямбаатар сайд цом, батламж гарджээ. Цар тахлын үед сайд нар биесээ сайшаах, шагнах сөхөөтэй л яваа аж.

Харин доогуур иргэд цар тахалд дарлагдаж эм, эмч, эмнэлэг гурав олдохгүй хэцүүдсээр. Гэртээ өөрийгөө эмчлэх нь эмчилж, эндэх нь эндэж байна. Арай өөдрөгөөр хэлэх гэж хичээвэл ААН-үүд нь татвар татаасанд дарлуулсан ч дампуурлаа зарлачихгүйхэн шиг дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр. Бодит нөхцөл байдал ердөө л ийм байна.

Хатуухан хэлэхэд, сайд, дарга нарын биесээ шагнаж буй цом батламжийн үнэд ч хүрэхээргүй байна. Ядаж цар тахлаа дарчхаад “шагналцсан” бол сайн ажилласан гэхэд арай үнэмшилтэй бас үнэ цэнэтэй байхсан. Мэдрэмжтэй бай сайд нар аа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 1, 2021 16:04

Ичиж амьдар.

Зочин
Зочин
7 сар 1, 2021 16:26

маниудыгаа маск зүү зай барь гэж зандарчихаад өөрсдөө зай намгүй бие биенээ шагнаад маскгүй тэврэлдээд тэмдэглэж архидаад инээлдээд сайхан юмаа

Zochin
Zochin
7 сар 1, 2021 16:31

Ichikhgyi umaa ed nar

Холбоотой мэдээ

Back to top button