Нийгмийн

Булган аймгийн цагдаа нар баривчлагдсан иргэдийг хувийн ажилдаа дайчилдаг байжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд хяналт шалгалт хийж, тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн. Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байр нь бүхэлдээ орчин нөхцөл муу, нэг хүнд ноогдох талбайн хэмжээ бага, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг, баривчлах байр чанар, стандарт, эруул ахуйн шаардлагыг хангадаггүй тул ажилтан, албан хаагчид болон саатуулагдсан, баривчлагдсан этгээдийн олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангагдах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон. Түүнчлэн цагдан хоригдсон иргэдийг баривчлах байрны алба хаагчид хувийн ажилдаа дайчилсан, уртасгасан цагаар ажиллуулсан зэргээр “Баривчлах байрны дотоод журам” зөрчсөн байна. Зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлагыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЦЕГ-ын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод хүргүүлсэн.

Комиссын гишүүний шаардлагын дагуу “Баривчлах байрны дотоод журам” зөрчсөн алба хаагчдад сахилгын шийтгэл ноогдуулж, бусад зөрчлийг арилгуулах чиглэл өгч, арга хэмжээ авч ажилласан тухай ЦЕГ-аас ирүүлсэн хариу албан бичигт дурджээ. Мөн баривчлах, саатуулах байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шинээр барилга барих зураг төсөл боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

Эх сурвалж: ХЭҮК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bayarsukh
Bayarsukh
7 сар 1, 2021 16:07

Тэр үнэн л дээ Бүр зориуд ялихгүй ш�##�тгаанаар баривчилж �##�баны зуслан болон бусад олон ажилд баривчилгааны иргэдийг дайчилж сурсан нөхдүүд Ажил хийлгэж болно Гол нь зориуд баривчилж олон хүн болгож зардаг нь л асууд�##� байгаан

ИРГЭН
ИРГЭН
7 сар 1, 2021 16:57

Баривчлагдсадаар �##�бадан үнэмлэмжтэй хөдөлмөр хийлгэх хуультай биздээ .ТӨлбөрийг төлбөл ХЭН ч АЖЛАА хийлгэж болнолдоо

Нэргүй
Нэргүй
7 сар 1, 2021 17:26

Neeh ih gaihaad shine sodon sedew bish l baina urid umnu ni ch baisan odoo ch baigaa l uzegdel sh nuguu hed ni tsagdaadaa tal zaschih geed bultugnuud

Нэг
Нэг
7 сар 1, 2021 17:26

Булган гэлтгүй бүх л цагдаа нар тэгдэг ш дээ

Ахмад
Ахмад
7 сар 1, 2021 17:27

Хувийнхаа биш улс, олон нийтийн ажилд дайчлах хэрэгтэй л дээ

Иргэн
Иргэн
7 сар 1, 2021 17:33

Хаа яагүй хувиинхаа ажил хиилгэдэг улсад орлого ордоггүй шүү зарим өлөн нүдэлсэн цагдаа нар хувтдаа их зардаг юм даа ер нь энэ байд�##� эрт дээр үеэсээ улбаатайшдээ

Иргэн
Иргэн
7 сар 1, 2021 17:39

Зарим хүн булганы анхдагчид яасан их хорсдог юм бэ улс даяар нь цагдаа нар хувьдаа зардаг шүүдээ ганц булганы цагдаа нар хувьдаа зардөг бусад аймгиин цагдаа нар цэвэр үү өө браво

Холбоотой мэдээ

Back to top button