УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Л.Энх-Амгалан сайд “ажилчин анги” гэж ярина лээ. Ажилчин анги гэхээр яадаг юм

“Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өргөн барьсан.

Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах, эдийн засгийн өсөлт, үр ашгийг дээшлүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн хууль санаачлагч үзжээ.

УИХ-ын С.Чинзориг: Засгийн газар 2 хоногийн зөрүүтэй зарчмын зөрүүтэй хоёр хууль оруулж ирж байна. Боловсролын хуулиар бүх хүүхдэд 12 жилийн боловсрол эзэмшүүлнэ гэсэн. Өнөөдрийн оруулж ирсэн хуульд бүрэн дунд суурь боловсролтой иргэнийг суралцуулна гэж оруулж ирсэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Орон нутагт малчны ангиуд нээе. Орон нутагт сургууль төгссөн хүүхдүүдийг малчнаар мэргэшүүлдэг байх хэрэгтэй. Мэргэжлийн малчин бэлтгэх чиглэлээр олон жил алдаж байна. Нарийн яривал бүх л мэргэжил хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой. Японы Коосэн сургалт байна. Онолын инженерээс гадна практик инженер бэлддэг. МСҮТ-өөр дамжуулаад дараа нь бакалавр олгоод явдаг тогтолцоо руу бид орох ёстой. Тухайн үед Боловсролын яам дүлэгнэсээр байгаад оруулаагүй юм.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Германд аж үйлдвэрийн тэнхимд боловсролын яам, хөдөлмөрийн яам хамтдаа хоёр талаас оролцдог. Австрали, Лаос, Сингапур улсууд Хөдөлмөрийн яаманаа харьяалагддаг. Бидний хувьд хаана харьяалагдах нь хамаагүй. Тал талаас нь хамтарсан оролцоотой байна гэдгийг хэлэлцүүлгийн явцад шийднэ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: “Энэ хуулийн төслийг БСШУ-ны байнгын хороогоор яагаад хэлэлцээгүйг би гайхаад байна. Энэ бол боловсролын байгууллага. Иймд боловсролын хуультай нэгтгээд оруулж ирэх хэрэгтэй. Тусад нь дэмжих ямар ч боломжгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй зүйл орж ирж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ хуулийг боловсролын хуулиас салгамааргүй байна. Өчигдөр Л.Энх-Амгалан сайд “ажилчин анги” гэж ярьж байна лээ. Ажилчин анги гэхээр яадаг юм. Миний найз “бурхан гагнуурчин”. Тэднийг “ажилчин анги” гээд дээрэлхээд байхгүй шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кса
Кса
7 сар 1, 2021 19:27

Хөнгөн цагаан �####� сүрхий шордож байна шүү. Одоо нөгөөдүүл нь сайхан сэвээд өгөх биз.

Холбоотой мэдээ

Back to top button