Исландад ажлын дөрвөн өдөртэй болох туршилтыг амжилттай явуулжээ

Исланд улсад дэлхий дээрх хамгийн том цар хүрээг хамарсан ажлын дөрвөн өдөртэй болох туршилтыг амжилттай явуулсан байна. Эрдэмтэд туршилтын үр дүнг гайхалтай амжилт болсон хэмээжээ. Тэрхүү туршилтыг 2015-аас 2019 оны хооронд явагдсан байна.

“Autonomy” нэртэй тинк танк компанийн судалгаа хариуцсан захирал Уилл Стронге хэлэхдээ “Дэлхий дээрх хамгийн том цар хүрээг хамарсан ажлын өдрийг багасгах туршилт маш амжилттай өнгөрлөө Олон нийтийн салбарын ажилчдын ажлын цагийг багасгахад бэлэн болсон” хэмээжээ. Тэрхүү туршилтад анх нэгдлийн хэдэн арван ажилчид оролцож байсан ч цар хүрээгээ тэлж 2500 оролцогчтой болсон аж.
Туршилтад цагдаа, дэлгүүрийн туслах, багш, эрүүл мэндийн салбарын ажилчид хамрагдсан байна. Хэдийгээр туршилтыг ажлын дөрвөн өдөртэй болгосон гэж байгаа ч ихэнх ажилчид амралтын гурван өдөртэй болоогүй аж. Харин долоо хоногт ажиллах цагаа 40-өөс 35, 36 болгон багасгасан юм.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.