ДЭЛХИЙ

Оросын Алс дорнодод алга болсон онгоц осолдсоныг мэдээлжээ

Оросын алс дорнодод алга болсон 28 хүнтэй зорчигч тээврийн онгоц Камчаткийн хойгт осолдсон гэдгийг ОХУ-ын нисэхийн агентлаг “CNN” сайтад мэдэгдсэн байна. Тус “AN-26” загварын онгоц дээр 22 зорчигч нисэхийн багийн 6 ажилтан байсан юм.

“AN-26” онгоц Камчаткийн  нийслэл Петропавловскаас Палана бүсийн Камчатский тосгон руу нислэг үйлдэж байхдаа нислэгийн хөдөлгөөний хяналттай холбоо тасарсан байна. Оросын нисэхийн агентлаг мэдээлэхдээ онгоцны үлдэгдэл Паланагийн нисэх буудлаас 4-өөс 5 километрийн зайд олсон аж. Онгоцыг далайд осолдсон хэмээн таамаглаж байсан ч Нисэхийн агентлагийн төлөөлөгч хэлэхдээ “Онгоцны үлдэгдлүүд эргийн ойролцоо хавтал дээрээс олдсон” хэмээжээ.

Онгоц нислэг үйлдэж байх үед цаг уур үүлэрхэг, манантай байсан хэмээн “TASS”,  “Interfax” агентлагууд мэдээлсэн. Хайгуул болон аврах баг ослын талбарт ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button