Нийгмийн
12-15 насны 36,314 хүүхэд вакцины I тундаа хамрагдлаа

2021.07.07-нд нийслэлийн хэмжээнд I тунд 4522, II тунд 2658, нийт 7180 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Энэ өдөр 104 жирэмсэн эх, 12-15 насны 2975, 16-17 насны 797 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны
- 1,045,567 иргэн I тунд
- 902,405 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 2895 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 36,314 (35.8 хувь), 16-17 насны 19,295 (56.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.