Нийгмийн

УОК-ын шийдвэрийн дагуу Дорнод аймаг зорчих хөдөлгөөнөө нээхээр болжээ

УОК-ын шийдвэрийн дагуу Дорнод аймаг өнөөдрийн 17.00 цагаас эхлэн 07-р сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэл, бусад аймгаас зорчих хөдөлгөөнийг нээж, хяналттайгаар нэвтрүүлнэ. Ингэхдээ,

1.Хот болон орон нутаг хооронд зорчих хүсэлтэй иргэд аймгийн Шуурхай штабын 70584647.mn цахим системд вакцины болон шинжилгээний мэдээлэл, асуумж, холбогдох мэдээллээ илгээнэ. Тус цахим системд бүртгүүлсэн тохиолдолд систем автоматоор зөвшөөрөх тохиргоог хийхээр тогтов.

2. Хөлөнбуйр болон аймгийн төвөөс орох гарах хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид нь зорчигч, жолооч нартай ойрын зайнаас шууд харилцаанд орохгүйгээр дээрх цахим системээр вакцины болон асуумжийн мэдээллийг хянан шууд нэвтрүүлнэ.

3. Аялагчид нь аймгийн төв, сумын төвд хүнс, шатахуун, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээ засварлуулах тохиолдолд л нэвтрэх бөгөөд үүнээс бусад тохиолдолд нэвтэрсэн бол тухайн суурин газарт 7 хоног тусгаарлагдаж, 6 дахь хоногтоо шинжилгээ өгч буцаж гарах боломжтой. Харин 7 хоногийн хугацаанд тухайн суурин газраас гарахыг хориглоно.

4. Буйр нуурын чиглэлд аймгаас эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас нэмэлт хүн хүч томилон ажиллуулна.

5. Вакцинжуулалтад хамрагдаагүй жирэмсэн ээжүүдийг аль болох алслагдмал хөдөө орон нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button