Нийгмийн
Согтуурсан үедээ усанд сэлэх гэж байгаад живж, нас баржээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 32 настай, эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.
Тодруулбал, Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр /07.07/ өдрийн 16:00 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэний цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандалаас олжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.