ЭРҮҮЛ МЭНД
Коронавирусээр нас барсан 18 настай иргэн цусны хорт хавдартай байжээ

ЭМЯ-наас цаг үеийн мэдээлэл хийлээ.
Сүүлийн 24 цагт 9002 хүнд шинжилгээ хийхэд 1510 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 131962 болж байна.
Мөн 18-93 насны есөн хүн нас барлаа. 18 настай хүн нь цусны хорт хавдартай хавсарсан өвчтэй байжээ.
Мөн сүүлийн 24 цагт 1541 хүн эдгэрч, нийт 93840 хүн эдгэрээд байна. Одоогоор 12888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба маш хүнд хэлбэрийн 221 хүн байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.