Нийгмийн
Наадмын амралтын өдрүүдэд зориулж хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгийг долдугаар сарын 20-нд олгоно гэх мэдээлэл түгээсэн.
Тэгвэл баяр наадмын үргэлжилсэн амралтын өдрүүдэд айл өрхүүдэд нэмэр болгох үүднээс хүүхдийн мөнгийг маргааш буюу энэ сарын 9-нөөс олгохоор болсныг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа чуулганы хуралдааны үеэр мэдээллээ.
Ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.