Нийгмийн

Сонгуультай холбоотой гомдлын 90 хувийг зөрчлийн шинжгүй гэж хаажээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих болсонтой холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд заасан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил хамгийн их хувиар өссөн байна.

Тодруулбал, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 1,824 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 6.3 дахин өссөн бол нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил  2,333 бүртгэгдэж 50.1 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил  601 бүртгэгдэж 4.5 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 1,081 бүртгэгдэж  24.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарлаа.

Харин

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 623,981 бүртгэгдэж 53.2 хувиар
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 5,156 бүртгэгдэж 15.5 хувиар
  • хулгайлах зөрчил 467 бүртгэгдэж 2.3 дахин
  • бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх зөрчил 205 бүртгэгдэж 55.2 хувиар буурсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс гаргасан Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй 80 гомдол, мэдээлэлд прокурор хяналт тавьсан. Үүнээс 72 буюу 90 хувийг зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 2 буюу 2.5 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 2 буюу 2.5 хувийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бол 4 буюу 5 хувьд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ хэмээн УЕПГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button