Нийгмийн

Насанд хүрээгүй охиноос нүцгэн зураг бичлэг өгөхийг шаардаж, дарамталсан ноцтой хэрэг гарчээ

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван хэлэхдээ "Гэмт этгээдүүд хуурамч хаяг нээн насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд оруулах, садар самууныг сурталчилсан зураг бичлэг явуулах, насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх боллоо.

Тухайлбал, иргэн Б гэгч нь хохирогчтой хуурамч хаягаар харилцах, хүүгүйгээр мөнгө зээлнэ хэмээн мэхэлж, барьцаанд нь нүцгэн зураг, бичлэгийг нь авчээ. Улмаар зураг, бичлэгээр нь насанд хүрээгүй хохирогчийг айлган сүрдүүлж, өөрийн эрхшээлд оруулсан байна.

Улмаар дахин зураг бичлэг өгөхийг шаардаж, дарамталсан ноцтой хэрэг гарлаа. Мөн хохирогчын нүцгэн зураг, бичлэгийг хаалттай группүүдэд тараасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мийгаа
Мийгаа
7 сар 8, 2021 19:26

Гаж донтонгуудыг хуулиар нь сайн чанг�##�аач. Өршөөлд сая оруулаагүй нь зөв

Зочин
Зочин
7 сар 8, 2021 20:52

Иймэрхүү гаж донтонгуудыг шууд хөнгөлөөд шоронлуу явуулдаг болмоор бна

Дерсу Узала.
Дерсу Узала.
7 сар 9, 2021 12:34

элбэгдорж тэргүүтэй ардчилсан намын үхээрүүдийн хийсэн гай энэ дээ. Үхээрүүдийг үхдэл болгож, ардчилсан намыг устга. Гаж донтонгуудад зориулсан т�##�бай босгож тэднийг тэр т�##�бай дээрээ амьдаар нь шатааж хүүхэд бузарлаж хүчин хийвэл ингэж шийтгүүлнэ гэж харуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button