Нийгмийн

Мөнгө угаах гэмт хэрэг өнгөрсөн оноос долоон хувиар өсчээ

Мөнгө угаах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад долоон хувиар өссөн талаар УЕПГ-аас мэдээллээ. 

Прокуророос Эрүүгийн хуульд заасанчлан мөнгө угаах 245 гэмт хэргийг хянасан байна. Үүнээс 82 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох этгээдийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулснаас 42.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалт явуулсан мөнгө угаах нийт хэргийн

  • 39 хувь нь дангаар зүйлчлэгдсэн
  • 69.5 хувь нь “Залилах”,
  • 28 хувь нь “Авлига”,
  • 86.5  хувь нь “Татвар төлөхөөс зайлсхийх”,
  • 7.3 хувь нь “Хүрээлэн буй орчны эсрэг”,
  • 21.9 хувь нь “Хулгайлах”,
  • 15.8 хувь нь “Мал хулгайлах” гэмт хэргүүдтэй давхар үйлдэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button