НИЙГЭМ

Наадмын амралтаар замын гэрэлтүүлэг сайжруулж, кабель шугам цэгцлэхийг үүрэгдэв

Наадмын амралтын өдрүүдийг ашиглан зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, шонгийн тагжуулалт хийх, кабель шугамуудыг цэгцлэх, хазайсан шонг тэгшлэх, осол аваарын улмаас унасан гэрлийн шонгуудыг нөхөн сэргээх, шинээр босгох зэрэг ажлуудыг хийхээр болжээ. 

Тодруулбал, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс нийслэлийн нутаг дэвгэрийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэг өгсөн.

Үүний дагуу Хотын Инженерийн байгууламжийн хэлтсээс нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн асалт, үйлчилгээнд шалгалт явуулсныг Хотын Ерөнхий менежерт танилцуулан ашиглагч 14 байгууллагын удирдлагыг цуглуулж өнөөдөр хуралдав.

Хурлаар зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, шонгийн тагжуулалт хийх, кабель шугамуудыг цэгцлэх, хазайсан шонг тэгшлэх, осол аваарын улмаас унасан гэрлийн шонгуудыг нөхөн сэргээх, шинээр босгох зэрэг ажлуудыг долдугаар сарын 20-ны дотор хийж танилцуулах үүргийг өглөө.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button