Нийгмийн

П.Гансүх олимпоос медаль авбал тамирчнаа 10.000, дасгалжуулагчаа 5.000 ам.доллароор шагнана

“Токио-2020” олимпийн наадамд Монгол Улсаас чөлөөт бөхийн төрөлд Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг,  ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ДАШТ-ий медальт Б.Болортуяа, ОУХМ Т.Тулга, Х.Болортуяа, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул нар оролцоно.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Төв аймгийн Эрдэнэ суманд олимпийн бэлтгэлээ базааж буй тэд өчигдөр “Токио-2020”-д өмсөх хувцас, хэрэгслээ өчигдөр хүлээж авсан юм.

Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн ерөнхийлөгч П.Гансүх шигшээ багийн таван дасгалжуулагчид амжилт хүсэн, хувиасаа тус бүр сая төгрөгөөр шагнажээ.

Мөн чөлөөт бөхийн төрөлд олимпийн наадмаас медаль хүртвэл тамирчнаа хувиасаа 10.000, дасгалжуулагчийг 5.000 ам.доллараар шагнахаа амласан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нострадамус
Нострадамус
7 сар 11, 2021 19:13

2 �##�т,1мөнгө,2хүрэл мед�##�ь авах юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button