НийгмийнСПОРТ

ТАНИЛЦ: Монгол Улсаас Токиогийн олимпод оролцох 43 тамирчны хэн нь хэн бэ

Токиогийн олимпийн наадам өнөөдөр албан ёсоор хөшгөө нээлээ. Цар тахалтай, Япон улс гадна, дотны ямар ч үзэгчгүйгээр зохион байгуулж буй тус наадамд онцлох зүйл олон. 1964 онд Япон улсын Токио хотод зохион байгуулсан олимпод Монгол Улс анх удаа оролцсон түүхтэй. Олимпийн дэвжээнд анх өрсөлдсөн улсад тэгээд бүр яг тэр хотод “Токио-2020” болох гэж буйгаараа онцлогтой.

“Токио-2020” олимпод Монгол Улс жүдо, чөлөөт бөх, байт харваа, буудлага, бокс, сагсан бөмбөгийн 3x3, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг спортын 10 төрөлд 43 тамирчнаа оролцуулж байна. Ийнхүү “Москва-1980”, “Рио-2016” олимпод мөн 43 тамирчаа өрсөлдүүлсэн дээд амжилтыг давтав.

 Токиогийн олимпод Монгол Улсаас спортын ямар төрөлд хэн, хэн оролцож буйг сонирхуулъя.

ЧӨЛӨӨТ БӨХ

Эрэгтэйчүүдийн 57 кг: ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин, Азийн аварга, Азийн наадмын аварга ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР

65 кг: Ховд аймгийн Манхан сумын харьяат, өсвөр үе болон 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА.

125 кг: 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин, ОУХМ МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ

Эмэгтэйчүүдийн 50 кг: 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ ЦОГТ-ОЧИРЫН НАМУУНЦЭЦЭГ

53 кг: “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, ОУХМ БАТ-ОЧИРЫН БОЛОРТУЯА

57 кг: Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин, 19 настай, ОУХМ БОЛДСАЙХАНЫ ХОНГОРЗУЛ

62 кг: “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга, ОУХМ ХҮРЭЛХҮҮГИЙН БОЛОРТУЯА

BATTSETSEG

68 кг: Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин тэрбээр 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Токиогийн дэвжээнд зодоглох эрх авсан юм.

76 кг: ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин ОЧИРБАТЫН БУРМАА

ЖҮДО

48 кг: ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ

52 кг: Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, залуучуудын олимпийн мөнгөн медальт ЛХАГВАСҮРЭНГИЙН СОСОРБАРАМ

57 кг: Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА

63 кг: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, УАШТ-ий таван түрүүтэй БОЛДЫН ГАНХАЙЧ

Жүдо ДАШТ: 100 кг, 78 кг-ын жинд хэн түрүүлэх вэ?

78 кг: 2009 оны “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний хүрэл, 2010 оны Хонг Конгийн олон улсын тэмцээний мөнгө, 2019 оны Азийн нээлттэй тэмцээний мөнгө, УАШТ-ий  гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт ОТГОНЫ МӨНХЦЭЦЭГ

Эрэгтэйчүүдийн 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин ДАШДАВААГИЙН АМАРТҮВШИН. Олимпийн наадамд анх удаа оролцох тэрбээр сорил барилдаанд Л.Өнөболдыг ялсан юм.

66 кг: Энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, ОУХМ ЁНДОНПЭРЭНЛЭЙН БАСХҮҮ

73 кг: Азийн  аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР

81 кг: Иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт САИЕД МОЛЛАЙ

90 кг: Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт ГАНТУЛГЫН АЛТАНБАГАНА

-100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин ЛХАГВАСҮРЭНГИЙН ОТГОНБААТАР. Тэрбээр Риогийн олимпод V байрт шалгарсан юм.

 +100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Монголын багийн тугч ӨЛЗИЙБАЯРЫН ДҮҮРЭНБАЯР

БОКС

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга ЭРДЭНЭБАТЫН ЦЭНДБААТАР

Архангай аймгийн Чулуут сумын харьяат түүний 2017-2020 гаргасан амжилтыг нь үндэслэн, Токиогийн олимпод хүч сорих эрх олгосон юм. Ингэснээр Э.Цэндбаатар олимпийн дэвжээнд хоёр дахиа өрсөлдөхөөр болов. Тэрбээр Риогийн олимпод анх оролцохдоо хүрэл медалийн төлөөх тоглолтод дийлдэн, V байрт шалгарсан юм.

Армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин БААТАРСҮХИЙН ЧИНЗОРИГ

2020 оны гуравдугаар сард Йордан улсын Амман хотод олимпын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын тэмцээнээс Б.Чинзориг хүрэл медаль хүртэн, олимпын эрх авсан. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, армийн дэлхийн аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий мөнгөн медальт тэрбээр эрэгтэйчүүдийн 63 кг-д хүрэл медаль хүртэн, олимпын дэвжээнд хоёр дахь удаагаа өрсөлдөх болзол хангасан юм.

Олимпийн эрх авсан Монголын анхны эмэгтэй боксчин МӨНХБАТЫН МЯГМАРЖАРГАЛ

Монголын боксын холбоо төдийгүй Монгол Улс эмэгтэй ширэн бээлийтнээрээ олимпийн эрх авахуулах нь гол зорилгынх нь нэг байсаар ирсэн.

Монгол Улсын эмэгтэй боксчдын түүхэнд олимпийн анхны эрхийг эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд “Ширэн бээлий” клубийн тамирчин Мөнхбатын Мягмаржаргал хүртсэн.

Түүхэн амжилтын эзэнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

БУУДЛАГА

Олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин ОТРЯДЫН ГҮНДЭГМАА.

Тэрбээр 2019 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ олимпын эрх авсан. Улмаар долоо дахь олимпдоо онч сорихоор болсон нь давтахад бэрх амжилт. Олимпийн наадамд түүнээс олон удаа өрсөлдсөн монгол тамирчин үгүй.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ЭНХТАЙВАНЫ ДАВААХҮҮ.

Буудлагын спортоор 11 жил хичээллэж буй тэрбээр 2019 онд БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд V байрт шалгарч, олимпийн эрх авсан.

Монгол Улсын дээд амжилтыг олон удаа шинэчилсэн Э.Даваахүү оюутны дэлхийн наадамд 2015 онд түрүүлж, Монголын буудлагын спортынхноос анхдагч болсон. Тэгэхдээ төрсөн ах Э.Бадамгарав болон О.Төгөлдөрийн хамт хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метр, сонгомол гар бууны 50 метрийн дасгалд мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. 

23 настай ЦОЛМОНБААТАРЫН АНУДАРЬ.

2019 жил БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн.

Улмаар ОУХМ цолны болзол хангахын сацуу “Токио-2020”-д онч сорих болзол хангасан юм. Ц.Анударь Токиогийн олимпийн эрх авсан Монголын анхны тамирчин.

Азийн АШТ-ий мөнгөн медальт ОЮУНБАТЫН ЕСҮГЭН.

21 настай, дасгалжуулагч Ж.Ганхуягийн шавь тэрбээр хоёр жилийн өмнө Азийн дэд аварга болохдоо Токиогийн олимпийн эрх авсан юм.

ХӨНГӨН АТЛЕТИК

Монгол Улсын гавьяат тамирчин БАТ-ОЧИРЫН СЭР-ОД

Б.Сэр-Од гавьяат 2021 оны хоёрдугаар сард Японд болсон хөнгөн атлетикийн 76 дахь удаагийн тэмцээнд 33 дугаар байрт орон, улмаар олимпийн эрхийн болзол хангасан. Ингэснээр Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд анхны тодотголт олон амжилтын эзэн тэрбээр тав дахь олимпдоо оролцохоор болсон юм.

Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ БАЯРЦОГТЫН МӨНХЗАЯА.

Бэлтгэлээ хань Б.Доржпаламынхаа удирдлагад хийн, тэмцээнд оролцдог тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан юм. Улмаар Австралид, дараа нь Японд болсон тэмцээнд оролцохдоо хоёуланд нь олимпийн эрхээ баталгаажуулсан.

Монголын үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин ЦЭВЭЭНРАВДАНГИЙН БЯМБАЖАВ.

Азийн АШТ-ий хүрэл медальт, “Рио-2016”-д хурд сорьсон туршлагатай тэрбээр өнгөрсөн жил Японд болсон олон улсын тэмцээнд V байрт шалгарахдаа “Токио-2020” олимпод оролцох болзол хангасан юм.

УСАНД СЭЛЭЛТ

Токиогийн олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улс М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нарыг оролцуулахаар боллоо. Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Олон улсын хэмжээний мастер М.Дэлгэрхүү өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн эл зайд хурд сорих Б.Энхүслэн улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй, ОУХМ цолтой.

БАЙТ ХАРВАА

2019 онд Тайландад болсон байт харвааны олимпийн эрх олгох Азийн АШТ-ий ганцаарчилсан төрөлд “Токио-2020”-д оролцох эрх авсан БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД.

Тэрбээр улсын хошой аварга, дэлхийн цэргийн спортын их наадмын алт, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальтай.

ОУХМ БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ

ОУХМ цолтой тэрбээр өнгөрсөн сард Парист болсон олимпийн эрх олгох тэмцээнд V байрт шалгарч, олимпийн эрх авсан. Ингэснээр Б.Урантунгалаг хоёр дахь олимподоо оролцохоор болов. Өмнө нь Лондоны олимпод цэц сорьж байсан юм.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ

Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Монголын хүндийг өргөлтийн холбоонд өнгөрсөн долоо хоногт захидал илгээн, түүний олимпийн эрхийг албан ёсоор баталгаажуулсан. Ингэснээр энэ жил Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан М.Анхцэцэг хоёр дахь олимподоо оролцохоор боллоо. Тэрбээр өмнө нь Риогийн олимпод хүч сорихдоо VIII байрт шалгарсан юм.

Монголын хүндийг өргөлтийн хүнд жингийн эмэгтэй тамирчдаас ОУХМ цол анх хүртсэн ЭРДЭНЭБАТЫН БИЛЭГСАЙХАН

23 настай тэрбээр Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчилсэн, улсын найман удаагийн аварга. Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангийн тамирчин тэрбээр Дэлхийн цомын болон Азийн хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл, Азийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай.

САГСАН БӨМБӨГ (3х3):

Монгол Улс багийн спортын төрлөөр олимпийн наадамд түүхэндээ анх удаа өрсөлдөхөөр болсон нь яах аргагүй түүхэн үйл явдал. Тэгээд бүр сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод хүч сорино, медаль хүртэх боломж бүрэн байгаа гээд бодохоор бүр ч бахархмаар.

Манай эмэгтэй тамирчид дэлхийд чансаагаараа эхний дөрөвт багтан, ОХУ, Румын, БНХАУ-ын сагсан бөмбөгчидтэй хамт олимпийн эрх авсан.

6 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Токиогийн олимпод оролцох Монголын эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Даваасүрэнгийн Ганзул, Баатарын Болор-Эрдэнэ нар багтав.

Монголын баг долдугаар сарын 16-нд Токиог зорино. Улмаар долдугаар сарын 23-нд үндсэн дөрвөн тоглогчоо зарлана.

Залуучуудын шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг, Г.Минжин нар бэртлийн улмаас энэ удаагийн олимпод оролцох, сонгогдох боломжгүй болжээ.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Энэ онд болсон ширээний теннисний дэлхийн болон Азийн бүсийн олимпийн эрхийн сонгон шалгаруулах тэмцээнээс Монголын хоёр тамирчин олимпийн эрх авсан нь яах аргагүй түүхэн үйл явдал байлаа. Эл анхдагч амжилтын эзэд бол улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн, 2018 оны улсын аварга, 18 настай Б.Болор-Эрдэнэ нар юм.

Монголын ширээний теннисчид 1961 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байсан түүхтэй. Ийнхүү 60 жилийн дараа түүхэндээ анх удаа олимпод оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бокс
Бокс
2021-07-13 15:26

Мед�##�ь авч чадах болов уу хэцүү шүү хэцүү Хоосон ирэх магдл�##� өндөр шүү

buy finasteride 5mg online
buy finasteride 5mg online
2021-10-31 20:55

Viagra Canadiense

how does viagra work for women
how does viagra work for women
2021-11-03 01:45

Le Prix Du Kamagra

Cialis
Cialis
2021-11-04 20:52

Cialis 36 Heures

Viagra
Viagra
2021-11-06 05:11

Venta De Cialis Internet

Lasix
Lasix
2021-11-12 21:07

Craigslist

canada can you buy prednisone
canada can you buy prednisone
2021-11-14 06:02

Best Prices For Cialis 20mg

where can i buy priligy in usa
where can i buy priligy in usa
2021-11-16 23:09

Vente Kamagra

how to buy cialis
how to buy cialis
2021-12-05 10:32

Cialis Tablets20mg

neurontin 800 mg
neurontin 800 mg
2021-12-08 07:24

Ed Meds Usa

cialis and viagra sales
cialis and viagra sales
2021-12-09 17:20

Amoxicillin Dosing For Strep Throat

Холбоотой мэдээ

Back to top button