НИЙГЭМшуурхай мэдээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэжээ

Өнгөрсөн 24 цагийн дотор хувийн өмчид гал гарлаа гэх дуудлага онцгой байдлын газарт нийтдээ дөрвөн удаагийн мэдээ ирсэн байна. Үүний хоёр нь дүүрэгт бол хоёр нь орон нутагт гарчээ.

Хүний амь нас гал түймэрт эндээгүй болно.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Б-гийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 10:54 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Өндөр дов” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 6 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулж 16:14 цагт очиход иргэн Э-гийн 7.5х5.5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.                      

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 20:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:48 цагт очиход иргэн А-гийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.         

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Индэртийн Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 01:31 цагт очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button