Covid-19ДЭЛХИЙшуурхай мэдээ

Коронавирусийн мутацид орсон “Дельта” хувилбараас хамгаалах тусгай вакцин гарган авлаа

Туршилт хийх вакцины эхний ээлжийн багц аль хэдийнээ бэлэн болоод байна.

Америкийн үндэстэн дамнасан эмийн үйлдвэр “Пфайзер” (Pfizer) компани болон Германы биотехнологийн “BioNTech” компаниуд хамтран  коронавирусийн мутацид орсон “Дельта” хувилбараас хамгаалах тусгай вакциныг гарган авсан талаараа мэдээллээ. Вакцины судалгааг ирэх наймдугаар сараас эхлүүлэх аж. Энэ талаар “Ассошиэйтэд Пресс” (Associated Press) агентлаг иш татан мэдээллээ.

“Пфайзер” ба “BioNTech” компанийн гарган авсан “BNT162b2” хэмээх (“Пфайзер”) вакцины гурав дахь тун нь одоогоор мэдэгдэж байгаа бүх шинэ омог, ялангуяа “Дельта” хувилбараас хамгийн дээд зэргээр хамгаалах чадвартай хэмээн дүгнэж байгаа. Гэсэн ч, дээрх хоёр компанийн зүгээс сонор сэрэмжтэй, няхуур хандаж байгаа бөгөөд компаниуд “COVID-19” вакцины шинэчилсэн хувилбарыг боловсруулж эхлээд байгаа аж.

Вакцины туршилтыг хийхийн тулд зохих байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр эмнэлзүйн туршилтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байгааг дурджээ. 

Үүнтэй холбогдуулан “Пфайзер” ба “BioNTech” компанийн зүгээс вакцины гурав дахь тунгийн эмнэлзүйн туршилтын талаархи мэдээллийг Европын Эмийн Зөвлөлөөс гадна АНУ-ын Хүнс, Эмийн Чанарын Хяналтын Агентлаг болон холбогдох бусад байгууллагуудад ирэх долоо хоногт багтаан өгөх юм байна.

Коронавирусийн эсрэг эхний хоёр тунд хамрагдсанаас хойш хагас жилийн дараа тариулсан вакцины гурав дахь тун нь эхний хоёр тунтай харьцуулахад хүний биед даруй 5-10 дахин өндөр үр дүн бүхий эсрэг биетийн титр үүсгэдэг болохыг лабораторийн эхний шатны судалгаагаар баталжээ.  

(Эх сурвалж: TASS)

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x