Нийгмийн

У.Хүрэлсүх Ши Жиньпинтэй утсаар ярьсныг БНХАУ-ын хэвлэлд ийн бичжээ

Өчигдөр /2021.07.16/ 17:20 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинь нар утсаар ярьж томоохон асуудлууд дээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл БНХАУ-ын хэвлэлүүд уг хэлэлцээрийг хэрхэн мэдээлсэн тухай бид орчуулан хүргэж байна.


Ши Жиньпин Дарга утсаар ярихдаа, Хятад, Монгол хоёр улс бол уул толгод, гол мөрнөөр холбогддог найрсаг хөршүүд бөгөөд манай хоёр орны харилцаа хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирснийг онцлон тэмдэглэсэн байна.

“COVID-19” өвчин дэгдэсний дараа хоёр улс тахлын эсрэг хамтдаа тэмцэж, бие биендээ “хонь болон цай бэлэглэсэн” гээд сэтгэл хөдлөм түүхүүдийг бүтээсэн нь манай хоёр ард түмний найрамдалт харилцааг улам бэхжүүлсэн билээ.
Хятад улс цаашид цар тахалтай тэмцэхэд Монгол Улсад чадах чинээгээрээ үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна. Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан Хятад, Монгол хоёр улс улам бүр нийтлэг ашиг сонирхолтой болж байна. Хоёр тал нэг нэгнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хоёр ард түмний өөрсдийн бие даан сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, хэн хэнийхээ язгуур эрх ашиг, хүсэл сонирхол, үндсэн суурь асуудалд ач холбогдол өгөн дэмжиж, улмаар Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн утга агуулгыг улам баяжуулах ёстой юм.

Хоёр тал газар нутгийн хувьд хөрш зэргэлдээ оршдог онцлогоо бүрэн дүүрэн ашиглаж, “Нэг бүс–Нэг зам” болон “Бүс ба Зам” санаачилгын хамтарсан бүтээн байгуулалтын ажлын уялдаа холбоог гүнзгийрүүлж, улмаар эрчим хүч, дэд бүтэц, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой, хэмээн Ши Жиньпин дарга цохон тэмдэглэжээ.
Ши Жиньпин даргын 2013 онд дэвшүүлсэн “Нэг бүс-Нэг зам” санаачилга бол тэртээх эртний Торгоны замын чиглэлд Ази тивийг Европ, Африк тивтэй холбосон худалдаа, дэд бүтцийн сүлжээг бий болгох зорилгоор “Торгоны зам”, “XXI зууны Далайн торгоны зам” хэмээх эдийн засгийн бүс юм.
Хятад Улс Монголын талаас ашигт малтмал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг түлхүү импортлоход бэлэн байна. Хятад Улс Монгол Улстай уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талын оролцоотой шударга ёсыг баримталж, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан шинэ хэлбэрийн олон улсын хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг өргөжүүлэхийг зорьж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын Коммунист Нам (ХКН) үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт үйл явдалд халуун баяр хүргэв. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн түүхт 100 жилийн хугацаанд ХКН-ын удирдлаган дор Хятадын ард түмэн олон гайхалтай амжилтанд хүрсэн, нэн ялангуяа, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хүчтэй удирдлаган дор Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд бүрэн ялалт байгуулж, чинээлэг нийгмийг цогцоор нь бүтээсэн хэмээн онцлов.
Түүнчлэн, Хятад Улс хоёр дахь 100 жилийнхээ зорилгоо хэрэгжүүлэх шинэ алхамд цаашид ахиц дэвшил гаргах нь дамжиггүй. “COVID-19”-ийн хүрээнд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрч хүчээ хадгалсаар байгаа, гэлээ.

Ухнаагийн Хүрэлсүх “зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээгээд Хятад Улс хүнд хэцүү цаг үед үнэтэй туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн сацуу Хятад улсын хөгжил нь Монгол Улсад чухал боломжийг бий болгож, Дэлхий нийтийн хөгжилд ч чухал хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон дурьдсан байна.
Монгол Улс Хятад улстай ойр дотно харилцаагаа үргэлжлүүлж, янз бүрийн салбарт нийтэч хамтын ажиллагааг ахиулж, “Нэг бүс–Нэг зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, олон талт ажил хэргийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, нийтлэг хувь заяагаар Дэлхийн хамтын нийгэмлэг байгуулахад бэлэн байгаа гэлээ.

О.АНАР
(Эх сурвалж: cgtn.com; bigasia.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-17 14:39

эх сурв�##�ж нь муу юмаа. ганц 2 сайтад өөрснөө мэдээгээ өгчөөд эх сурв�##�ж болгоцон юм шигээ. хятадын төв ТВ бол Афганистан монгол молдов 3 улсын ёрөнхийдөгч нартай Ши дарга утасаар ярьсан л гэж мэдээлсэн.

Зочин
Зочин
2021-07-17 15:55

Хятад зуун жилийн хугацаанд 1тэрбум 300сая хүнээ ажил амьдр�##� соёл боловсрол хөгжилд хүргэжээ.Харин монголын МАН ба МАХН 100 жилд хөгжилийн хамгийн доод шатанд хүргэлээ.Ашгүй ардчил�##�ын буянаар чамгүй хөгжилд хүргэж хувийн аж ахуйг хөгжүүлж дунд давхаргын бий болгоно гэсэн зарчимаар умартан коммунизм гэх тэгшитгэн хувиарлах, х�##�амжийн сэтгэлгээг тахин шүтэх боллоо .Хүн өөрөө тухайн улсын баялаг,тэр хэмжээгээр ул�####�а тодорхой хэмжээгээр татвар төлдөг дэлхий нийтийн жишиг юм.Гэтэл х�##�амж буюу тэгшитгэл хувиарлах зарчим МАН ын мөрийн хөтөлбөрт байнга байсаар байна.Энэ нь дундаж давхрага гэдэг татвар төлдөг төрийн ноен нурууг түшиж явдаг хүмүүсээ үгүй хийдэг бодлого юм.Бидэнд коммунизм хэрэггүй.

Зочин
Зочин
2021-07-17 16:02

Коммунист маш өндөр диктатуртай орнууд манай улсын ерөнхийлөгчид баяр хүргэжээ.ЖИШЭЭ НЬ :хойд солонгос ,куба , веьтнам хятад ,хагас коммунист орос ,казакстан зэрэг орнууд багтаж байна .Тэгэхээр манай улс коммунист орон юм уу даа

Зочин
Зочин
2021-07-17 17:58

M#liin aris gargadag bolmoor bna. Bog m#liin arisiig hodoo ahuud hayadag bolson bnale

Зочин
Зочин
2021-07-17 19:43

Ард түмэнд хэн болхоо харуулсан мафичид коммунизмаар Монголчуудыг айлгахыг оролдоод нэмэргүй. Чухам соци�##�измын үед монгол орон олон зуун жилийн хоцрогдлоос гарч улмаар өнөөгийн төвшинд хүрээд байна. Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар, Япон, хоёр Солонгосын Ерөнхийлөгчид зэрэг маш олон орны удирдагчид баяр хүргэснийг харгис этгээдүүд зориуд үгүйсгэж байх юм, ардчиллыг гутаасан, ард түмнээс сан�##� аваагүй хонзогногчдод ирээдүй байхгүйг мэдтүгэй

Зочин
Зочин
2021-07-18 19:53

Хятад Улс хоёр дахь 100 жилийнхээ зорилгоо хэрэгжүүлэх гэдэг нь монгол болон сибирийг авах шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button