НИЙГЭМ
Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа осолдсон иргэдийг хайж байна
Өнгөрөгч долдугаар сарын 4-нд Сэлэнгэ мөрний эргээр зугаалж байсан 10 иргэнээс тус аймгийн харьяат иргэн Д, Н нар суудлын автомашинтай сураггүй алга болсон.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн энэ сарын 17-ны өдрөөс эхлэн иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Эрлийн багийнхан дөрвөн бүлэгт хуваагдаж, тус сумын Сүмийн булан хэмээх газраас Ноён-Уул гэдэг газар хүртэл нийт 40 км-т явганаар болон автомашинтай хайсан боловч үр дүнд хүрээгүй тус хайх ажиллагааг түр зогсоосон ч, аврагчид өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.