Нийгмийн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ өөрчлөгдөөгүй байна

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ. Үүнээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ-ийг хүргэж байна. Түүний ХОМ-т гурван жилийн турш өөрчлөлт ороогүй аж.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд 182 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. Харин бусад хөрөнгө өөрчлөгдөөгүй байна.

Задлан сонирхуулахад, тэрбээр 162 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлжээ. Харин 284 сая төгрөгийн үнэлгээтэй “lexus 570” загварын машин болон, “Harley devidson” мотоциклтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг байна. Түүнийг бизнесгүй хэрнээ нэг тэрбум давсан хадгаламжтай хэмээн шүүмжилдэг. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд түүний нэг тэрбум, 194 сая төгрөгийн хадгаламж огт өөрчлөгдөөгүй байна. Мөн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button