ДЭЛХИЙ

Австрали фирм хувцсаа “КОВИД-19”-өөс хамгаалдаг гэсэн тул 3.57 сая ам.доллароор торгожээ

“Lorna Jade” нэртэй Австрали фирм хувцсаа “КОВИД-19”-ийг устгаж, халдвар тархахаас сэргийлдэг гэж сурталчилсан тул 3.57 сая ам.доллароор торгуулсан байна.

Дасгалын хувцас үйлдвэрлэдэг тус фирм бүтээгдэхүүнүүд нь “LJ Shield” нэртэй бүх өвчин үүсгэгч организмоос хамгаалдаг технологи ашигласан хэмээн сурталчилжээ. Иймд Австралийн өрсөлдөөн ба хэрэглэгчийн комисс “Lorna Jade”-ийн эсрэг зарга гаргасан байна. Өнгөрсөн баасан гарагт (2021.07.23) Холбооны шүүгч тус фирмийн сурталчилгаа аюул учруулж болзошгүй гэж үзсэн шийдвэрээ танилцуулжээ.

“Lorna Jade” шүүхийн шийдвэрийн хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус фирмийн гүйцэтгэх захирал Билл Кларксон хэлэхдээ “Итгэмжлэгдсэн түүхий эд нийлүүлэгч компани бидэнд амласан шигээ үр дүн үзүүлдэггүй бүтээгдэхүүн худалдаалсан байна” хэмээсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button