Австралийн богино хугацааны визтэй иргэд хил дээрээс буцах эрсдэл үүсэв
Австрали улс монголчуудын хувьд ажиллаж, амьдрах, аялж зугаалах таатай нутаг болоод удаж байна. Тус улсад нийт 24,7 мянга орчим Монгол Улсын оршин суудаг. Энэ нь хилийн чанадад сууж буй монголчуудын тоогоор гуравдугаарт бичигдэх үзүүлэлт юм. Түүнчлэн энэ зуны аяллын маршрутдаа, ирэх намын суралцах төлөвлөгөөндөө Австралийг багтаасан хэдэн мянган хүн байгаа нь дамжиггүй. Иймд тус улсыг зохихоор төлөвлөж буй хүмүүст цаг үеийн мэдээлэл хуваалцъя.
Цагаачлалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулж, богино хугацааны виз бүхий гадаадын иргэдийг хил нэвтрүүлэх хяналтыг чангатгасан талаар Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.
Тодруулбал, Австралийн виз эзэмшигч гадаадын иргэн визийн хүчинтэй хугацаа дууссаны дараа тул улсаас гарахгүй байх эрсдэлтэй гэж үзсэн нэвтрэх эрхийг зургаа хүртэлх сараар хязгаарлах болжээ.
Ингэхдээ Хилийн хяналтын албаны дүгнэлтэд үндэслэн Дотоод хэргийн сайд нь шийдвэр гаргах аж. Тус улсын виз олголт, иргэншил, цагаачлалын асуудлыг Дотоод хэргийн яам нь хариуцдаг онцлогтой. Товчхондоо, хэдий хүчин төгөлдөр визтэй ч хилээр нэвтэрч чадахгүй буцах эрсдэлтэй болжээ.
Нэвтрэх эрхийг хязгаарлах шийдвэрт хамрагдсан гадаадын иргэдийн визийг цуцлахгүй, визийн хугацааг өөрчлөхгүй, зөвхөн тухайн хугацаанд Австрали руу нэвтрэхийг хориглоно. Энэхүү хуулийн зохицуулалт нь олон улсын хямрал, цагаачлалын эрсдэл үүссэн үед визийг бүрмөсөн цуцлахгүйгээр, түр хугацаанд хязгаарлахаараа давуу талтай гэж үзэж буй аж. Мөн шаардлагатай тохиолдолд асуудлыг дахин авч хэлэлцэн шинэ шийдвэр гаргах боломжтой юм байна.
Энэхүү шийдвэр нь Австралид байнгын оршин суугчид, одоо Австралид байгаа түр виз эзэмшигчид болон 18-аас доош насны хүүхдийн эцэг эх, Австралийн иргэн /байнгын оршин суугч/, хамгаалалтын виз эзэмшигчийн гэр бүлд хамаарахгүй юм.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн түр хугацааны виз авч, тус улсыг зорьж буй иргэдийг визийн нөхцөлийг чанд мөрдөж, хориотой эд зүйлс авч явахаас зайлсхийх, гаалийн мэдүүлгийн хуудсыг үнэн зөв бөглөхийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сануулж байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Австрали явж яаааах гээд байгаа лалрууд вэ
Визтэй байлаа гээд шууд оруулна гэсэн баталгаа байхгүй болсон юм байна
Хил дээрээс буцаана гэдэг чинь их хэцүү шүү
Australi yavah humuus uneheer sain beltgeh heregtei boljee
Ийм үед дүрмээ л ягштал баримтлах хэрэгтэй дээ
Олон хүн төлөвлөсөн аяллаа цуцлах байх даа
Huuli changarahaar gadaadad yvah ni bur hund bolдог
Гаалийн мэдүүлгээ зөв бөглөх нь маш чухал юм байна
Ymar ch uls oron dotood bodlogoo changatgaj bn daa
Хил дээрээс буцах эрсдэл гэдэг аймар юм аа
Zugeer ayalhaar yavj baigaa humuust bas hund tusah ni
Визийн нөхцөлөө зөрчихгүй байх л хамгийн чухал
Australi bolon busad ornuud ch bas iim boloh vii
Hiliin shalgalt heterhii changarch bn shuu
Хууль чангарч байгаа нь ойлгомжтой ч иргэдэд хүнд тусна
Яаж виз авдаг юм бэ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud