Нийгмийн

ТОДРУУЛГА: Сонгинохайрхан дүүрэг зөвшөөрөл олгочихвол Саппород эко тамхины цэг байгуулна

М.Гансүх хэмээх залуу энэ оны хоёрдугаар сараас хойш татсан тамхины ишийг 10 төгрөг, килограммыг нь 10 мянгаар худалдаж авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 30 кг татсан тамхины иш иргэдээс авч, “Их наран”-ийн хогийн цэг дээр устгалд оруулж байгаа аж.

Харин тэрбээр өөрийнхөө хөрөнгөөр эко тамхины цэг байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

Тэрбээр “Саппород өөрийнхөө хувийн зардлаар эко тамхины нэг цэг байгуулахаар ажиллаж байна даа. Одоохондоо зураг төслөө гаргаж байна. Зөвшөөрөл нь олдохгүй юм. Сонгинохайрхан дүүрэг зөвшөөрөл олгочихвол тамхины цэгээ байгуулна . Уг тамхины цэгт хүмүүст тамхи татах боломжтой. Улмаар тус цэгт хаясан тамхины ишийг түүж авч устгалд оруулах юм” гэв.


ӨМНӨХ КОНТЕНТ: Татсан тамхины ишийг 10 төгрөг, килограммыг нь 10 мянгаар худалдаж авч байна

Энд дарж уншаарай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button