ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

ОХУ Европын Холбоонд жилд 1,1 тэрбум Евро төлөхөөр болов

Нүүрстөрөгчийн өндөр агууламжтай төмөр, ган, хөнгөн цагаан, бордоо нийлүүлэгч ОХУ-ын компаниуд Европын Холбоонд жилд хамгийн багадаа  1,1 тэрбум Евро төлөхөөр болсон байна. Энэ нь Европын Холбооны удирдлагууд хил дамнасан нүүрстөрөгчийн бүтээгдэхүүнд бүрэн татвар ногдуулах болсонтой холбоотой.   

2020 оны импортын хэмжээнээс харахад, Европын Холбооноос ногдуулах татвар нь ОХУ -аас Европын холбоонд нийлүүлэх 7 тэрбум Еврогийн өртөгт нөлөөлөхөөр байгаа юм. Энэ нь 2020 онд ОХУ-аас Европын Холбоонд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний нийт импортын 7,3 хувийг эзэлж байгаа аж.  

ОХУ-ын Европын Холбоонд төлдөг татвар болох 7 тэрбум Еврогийн үнийн дүнгийн 16 хувь нь нэмэлтээр төлөх 1,1 тэрбум Евротой тэнцэж байгаа юм.

ОХУ-ын хамгийн их татварыг төмөр, ган импортлоход ойролцоогоор 655 сая Евро, харин азотын бордоо импортлоход 398 сая Евро төлөхөөр болж байна.

Түүнчлэн, үүнээс өмнө Европын Холбооноос нүүрстөрөгчийн зохицуулалтын талаар төлөвлөж буй арга хэмжээ нь ОХУ-аас нийлүүлэх металл, хоолой, тог цахилгаан, цементэд ч нөлөөлж болзошгүй хэмээн Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас мэдэгдэж байсан билээ.

(Эх сурвалж: ruptly)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button