НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

НАМЧИД хүнсний талоноор “тансаглаж” байхад таван ХҮҮХЭД тутмын нэг нь тэжээлийн дутагдалтай байна

"Байртай, хаустай, машинтай, 200-с дээш малтай айл өрхүүдэд “ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОХОО ЗОГСООНО”. Өчигдрийн эл мэдэгдэл нийгэмд “бүүм” тарив. Амьдралын боломжтой буюу 900 гаруй өрхийн 5525 иргэн хүнсний талоноос хасагдах юм гэнэ. Монголд халамж хавтгайрсны сонгодог жишээ энэ. Төрөөс халамжийн чиглэлээр 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилд 800 мянга гаруй иргэн буюу таван хүн тутмын нэг хамрагддаг гэсэн үг.  

Гэтэл нөгөө талд таван хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн дутагдалтай гэсэн харамсалтай тоо мэдээлэл байна. Судалгаагаар хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь нь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан гэсэн хатуухан тоо баримт бий.

Өөрөөр хэлбэл хоол тэжээл, хүнсний хомсдлын улмаас өлөн зэлмүүн нөхцөлд оршин байгаа айл өрх, хүмүүс, хүүхдүүд байсаар байна. Ийм байхад хүнсний тусламж зорилтот бүлэгтээ бус байр, машинтай хүмүүс ажил хийхгүй гэдсээ илээд хэвтдэг хүмүүст очдог. Гэдсээ илээд хэвтдэг шалтгаан нь болдог гэхэд буруудахгүй. Ингэж л ажилгүйдэл ядуурал гаардаг. Нийгмийн доод давхарга гэх бүлэг үүсдэг.

Гэтэл одоо хоёр гурван байр дамжиж, гурав дөрвөн машин сольж унадаг биелэгжүү хүмүүс халамжид хамрагддаг “моод” маягийн юм дэлгэрчихсэн байж. Бас болоогүй МАН-ын угшилтай хороон дарга, нийгмийн ажилчид авдаг гэж олон нийт шүүмжилж байна. Үнэхээр тийм бол хүнсний талон халааслагч намчидын нэрийг зарлах хэрэгтэй.

Уг нь манай улс хүн амынхаа ихэнхид нь халамж олгоод байхаар баян улс биш л баймаар. Эрх баригчид иргэдээ, улс орноо бодсондоо зээл аван байж, ингэж их халамж тараадаг юм биш л дээ. Халамжийн цаана НЭГ СОНГУУЛИЙН НҮҮДЭЛ оршиж байдаг. Сонгуулийн амлалтын болхи биелэл нь “Хавтгайрсан халамжийн бодлого” болдог. Хөдөлмөр эрхлэгч, сайн дураар шимтгэл төлөгчдийн мөнгө халамж хэлбэрээр урсаад л гардгийн тод жишээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-30 15:01

Наадах х�##�амж чинь МАНын сонгуульдаа ашигладаг хэрэгсэл, багаж болчихсон шүү дээ.2020оны орон нутгийн сонгуулиар ХОВД аймагт хүнсний т�##�оноо ав ,хямдр�##� нүүрсний т�##�оноо ав гээд сонгуулийн сурт�##�чилгааны нөхөд, сонгуульд оролцогчид сурт�##�чилгаа хийгээд явж байсан даа.Ш�##�гав�##� их юм гарнаа.Ялсан нам нь х�##�амж үйлчилгээний даргын томилгоо хийдэг нь буруу жишиг болж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button